Монгол улсын оюутнууд Или компанитай танилцлаа

16

“Хятадад болзъё” Хятад, Монголын Z үеийн залуусын зуслангийн үйл ажиллагаанд оролцож буй оюутнууд өнөөдөр буюу 07-р сарын 15-ны өдрийн үдээс өмнө Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн хөндийгөөр зочилж, дэлхийн сүү, сүүн бүтээгдэхүүний шилдэг таван компанийн тоонд багтдаг Или компаньтай танилцсан байна.

Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн хөндийн төлөвлөсөн талбай нь 380 мянган кв.метр бөгөөд нийт зохицуулалтын талбай нь 120 кв.метрт хүрдэг.Уг хөндий нь экологийн бүтээн байгуулалтад суурилан, үйлдвэрлэл, амьдрал, экологи гурвын уялдаатай хөгжлийг ахиулж, тогтвортой хөгжил, органик симбиозын нэгдмэл байдалд хүрч, аж үйлдвэр, хотын интеграцийн өвөрмөц бүсийг бий болгосон байна.

Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн хөндийг үүсгэн байгуулсан Или групп нь дэлхийн сүү, сүүн бүтээгдэхүүний шилдэг таван компанийн тоонд багтдаг мөртөө арван нэгэн жил дараалан Азийн сүүний салбарт тэргүүлж байна. Энэ нь мөн Хятадын сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хамгийн том компани юм.

 

Зохиогч: Б.АРИУХАН, Ш.ЦОГЗОЛМАА
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж: СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>