5G технологи ямар өөрчлөлт авчрах вэ
Саяхан Шанхай хотод болсон 2025 оны Mobile World Congress дээр 5G-A сүлжээ ярианы халуун сэдэв болсон юм. "5G-A сүлжээ +агаарын богино орон зайн эдийн засаг" гэх сэдвүүд 5G-A сүлжээ нь хэрэглэгчдэд хэт хурдан сүлжээний үйлчилгээ өгөхөөс гадна ухаалаг тээвэр, ухаалаг үйлдвэрлэл зэрэг олон салбарт ухаалаг шинэчлэлт хийх боломж олгож байна.
5G-A сүлжээг арилжааны зориулалтаар ашигласны нэг жилийн ой тохиож байгаа энэ үед хамгийн сүүлийн үеийн статистик мэдээллээс харахад Хятад улсын хэмжээнд 300 гаруй хот 5G-A сүлжээнд хамрагдаж, хэрэглэгчдийн тоо 10 сая давсан байна.
Хөдөлгөөнт хиймэл оюун ухааны салбар хөгжиж байна
Huawei үзэсгэлэнгийн талбайд ажилтнууд зурагтын алсын удирдлагыг бариад аяархан:
- Сайн уу Түнтүн, хамтран ажиллагч Шяо Ван руу залгаарай гэж хэлэнгүүт зурагтын дэлгэц тэр дороо гэрэлтэж, "Холбогдож байна..." гэх дохио гарч хэдхэн секундын дотор үзэсгэлэнгийн талбайн нөгөө буланд байгаа Шяо Вантай ведиогоор ярилаа.
Дэлгэц рүү ойртсон үзэгч:
- Зургийн дэлгэрэнгүй мэдээлэл, дууны эффект нь гар утасны видео дуудлагаас илүү гэж хэлж байлаа.
2025 оны Mobile World Congress /Шанхай/ дээр гадаадын үзэсгэлэнд оролцогчид Чан Ань автомашины агаарт нисч чаддаг нисдэг үүргэвчтэй танилцав
Энэхүү зурагтад суурилсан ухаалаг туслах нь Huawei болон China Unicom-ын бүтээсэн "Бүтэн дүр зурагтай AI ухаалаг биет" юм. "5G-A сүлжээний өндөр хурдтай холболтод тулгуурлан ухаалаг туслах нь гэрийн хамгаалалт, дуу дүрсний үзвэр үйлчилгээ, нэвтэрхий толь бичгийн асуулт хариулт зэрэг олон функцийг нэгтгэсэн гэж мэдээлж байна.
Хөдөлгөөнт хиймэл оюун ухааны энгийн гар утасны хиймэл оюун ухааны программуудаас ялгаатай тал нь машин, дрон мэт төрөл бүрийн тоног төхөөрөмжийн ухаалаг шинэчлэлтүүдийг хамардаг. "Ухаалаг туслах" нь орон зайн хязгаарлалтыг эвдэж, хөдөлгөөнт үйлчилгээгээр хангадаг.
AI агентуудын тоо хүн амын тооноос давж байгаа тул ирээдүйн 6G сүлжээ нь эдгээр ухаалаг төхөөрөмжүүдийг холбох боломжийг олгоно гэж мэргэжилтнүүд онцолж байна. Дэлхийн шинэ үеийн мэдээлэл, харилцаа холбооны технологийн хамтын ажиллагааны байгууллагын дарга Гао Түнчин дүн шинжилгээ хийхдээ:
- 6G-ийн хөгжлийн логик нь 4G болон 5G-ээс ялгаатай. Энэ нь хувилбарын хэрэгцээ шаардлагад нийцэх болно. Үүний зэрэгцээ ухаалаг терминал болон холбогдсон машинуудын сүлжээний эрэлт хэрэгцээ нь 6G ухаалаг технологийг эрчимтэй хөгжүүлэхэд түлхэц болно гэж үзсэн байна.
Хүн дүрст роботуудтай хамтдаа хөгжинө
Аж үйлдвэрийн салбарт харилцаа холбооны технологийн дэвшил нь ухаалаг, нарийн ойлголт, шийдвэр гаргахад хүрэх түлхүүр болж байдаг. 5G-A сүлжээ хурдацтай хэрэгжиж байгаа тул хүн дүрст роботууд жирийн аппарат байснаасаа хүний сайн туслагч болон төлөвшиж, даалгавраа үр дүнтэй гүйцэтгэхээс гадна сэтгэн бодох чадвартай болж эхэлж байна.
Роботын үзэсгэлэнгийн талбайд 5G-A сүлжээ технологиор тоноглогдсон "Куафү" робот найдвартай сайн ажиллаж байна. Гадаадын хэд хэдэн бизнесменүүд анхааралтай ажиглаж, гар утсаа дээш өргөөд бичлэг хийжээ.
Leju Robotics-ийн Хөхмөрний гурвалжин хойгийн бүсийг хариуцсан ерөнхий менежер Жан Дапэн сэтгүүлчдэд хандан:
- Өмнө нь хүн дүрст роботууд хөдөлж байхдаа заримдаа гэнэт унадаг байсан. Энэ нь ихэвчлэн роботтой холбоотой асуудал биш, харин уламжлалт Wi-Fi дохионы хэлбэлзлээс үүдэлтэй байдаг. 5G-A сүлжээ технологи нь Wi-Fi-ын хязгаарлалтыг даван туулж, нарийн төвөгтэй ажлуудын гүйцэтгэх чадвартай болсон.
Mobile World Congress /Шанхай/-д оролцогчид 2025 оны дэлхийн роботын тэмцээнд оролцох Шанхайн сонгон шалгаруулалтад оролцож байна
Техник хангамжийн хувьд 5G-A сүлжээ технологи нь хүн дүрст роботуудын ачааллыг бууруулдаг гэх тооцоолол гарчээ. Жишээлбэл, өндөр тооцооллын даалгавруудыг үүлэн тавцан руу шилжүүлэх нь роботын өөрийн эрчим хүчний хэрэглээг бууруулж, зардлыг бууруулж байна.
5G-A сүлжээ нь роботын "тархи"-нд зориулсан мэдлэгийг тасралтгүй баяжуулж, роботууд илүү их ур чадвар эзэмшин, янз бүрийн салбарын хэрэгцээнд илүү хурдан дасан зохицох боломжийг олгож байна.
Leju, China Mobile, Huawei болон бусад компаниуд хамтран "5G-A сүлжээний мэдээллийн хэрэглээг хүчирхэгжүүлэх шинэ гурван хүчин зүйлийн тухай цагаан ном"-ыг нийтэлж, 5G-A сүлжээнд шаардагдах сүлжээний чадавхийг тодруулав.
Хятад улс роботын салбарт хурдтай хөгжиж, хүн дүрст роботын технологи, ухаалаг систем нь байнга сайжирч байна.
Агаарын богино орон зайн эдийн засаг хөгжихөд бэлэн байна
Шанхай хотод болсон Mobile World Congress дээр агаарын богино орон зайн эдийн засгийн чухал баталгаа болох 5G-A сүлжээгээр төлөөлүүлсэн агаарын богино орон зайн холбооны хэрэгслүүд үзэсгэлэнд оролцогчдын анхаарлын төвд байв.
Хятадын цахилгаан холбооны үзэсгэлэнгийн талбайд ормогц "Агаарын богино орон зайн хязгааргүй нөөц" лангуу анхаарлыг шууд татаж байлаа. Жуулчид төрөл бүрийн дрон сонирхож явна.
Теле-эстези бол 5G-A сүлжээний үндсэн технологи юм. 5G-A сүлжээний энэхүү чадавхид тулгуурлан агаар-газар-сансрын нэгдсэн сүлжээний систем, агаарын богино орон зайн дэд бүтцийн системийг байгуулж, ухаалаг ложистик, хотын агаарын хөдөлгөөн, онцгой байдал зэрэг агаарын богино орон зайн эдийн засгийн үндсэн хувилбаруудад дэд бүтцийн баталгаа хангасан байна.
Тэдгээрийн дотроос "Дрон ложистик, тээврийн шийдэл" нь байгалийн гамшгаас аврах ажиллагаа зэрэг онцгой байдлын үед асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг судлах,"5G + дрон эмнэлгийн маршрут" нь шинжилгээний дээж, эмнэлгийн хэрэгслийг тээвэрлэхэд туслах зорилгоор агаарын эмнэлгийн саадгүй тээврийн сувгийг хэрхэн бий болгох талаар судалж байна.
Синестези технологийг гүнзгийрүүлэн ашигласнаар Хятадын цахилгаан холбоо энэ чадварыг хотын аюулгүй байдлын бүсүүдэд хэрэгжүүлэх болно. Жишээлбэл, Хуанпү мөрний усан замд усны синестези технологийг ашигладаг. Нэгдсэн телесенсорын суурь станц нь миллиметр долгионы радар ашиглан голын гадаргууг бодит цаг хугацаанд нь сканнердаж, хөлөг онгоцны байршил зэрэг мэдээллийг агшин зуур авдаг. Ачаа тээвэр гүүрэнд ойртохоос өмнө ч гэсэн үндсэн станцаас сануулга хүлээн авах боломжтой. Энэ нь бороотой, манантай өдрүүдэд ч үр ашигтай ажилладаг.
Шанхай хотод болсон Mobile World Congress дээр Хятадын Юником агаарын богино орон зайн эдийн засгийн чадавхын бүрэн системийг албан ёсоор гаргаж, агаарын богино орон зайн аюулгүй байдлын хяналтын платформ, удирдлагын платформ, ухаалаг хэрэглээний платформ гэх гурван үндсэн бүтээгдэхүүнийг зах зээлд гаргаж, агаарын богино орон зайн нисэх онгоц, агаарын богино орон зайн удирдлага, дата хэрэглээний программуудад бүх талын дэмжлэг үзүүлж байна.
"Аюулгүй байдал, цар хүрээ, эдийн засгийн үр ашиг бол агаарын богино орон зайн эдийн засгийг хөгжүүлэх түлхүүр юм." ZTE корпорацийн дэд захирал, утасгүй сүлжээ болон компьютерийн бүтээгдэхүүний бизнесийн нэгжийн стратегийн архитектурын ерөнхий менежер Тан Шюэ:
- Аюулгүй байдал, хөгжлийн хоорондын уялдаа холбоог тэнцвэржүүлэхийн тулд дүрэм журам тогтоох, тоног төхөөрөмжийг бэхжүүлэх, барилга байгууламж барихад анхаарах ёстой гэж үзэж байна гэж хэллээ.
Зохиогч: | ЛЮ ЛЭЙ |
Найруулагч: | С.САРАНЧИМЭГ |
Эх сурвалж: | paper.people.com.cn |