Бензиний агуулах шатаж, хүний амь хохирсныг нуун дарагдуулжээ Ноцтой мэдээ 5-09-2014, 08:50 1281 Хуваалцах 14-ний өдөр ОБЕГ-ын харъяа Дархан-Уул аймаг дахь Улсын нөөцийн салбарын шатахууны хэсгийн 1000 тоннын багтаамжтай бензиний агуулах шатаж, хүний амь хохирсон онц ноцтой хэрэг гарсан байна. Эл хэргийг холбогдох албаныхан нуун дарагдуулж байсан нь саяхан ил болжээ. Түлэгдэж нас барсан иргэн тухайн нөөцийн салбарын үрийн нөөцийн хэсгийн механикчаар ажиллаж байсан Н гэгч аж. Тэрээр шатахуун ачуулах ажлын хэсэгт ороогүй байснаас гадна аюулгүй ажиллагааны заавартай танилцаагүй, гарын үсэг зураагүй байжээ. Мэргэжлийн бус хүнээр шатахуун юүлэх ажлыг гүйцэтгүүлсэн, хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлыг хангуулаагүйгээс гал гарсан байна. Гал гарах үед ОБЕГ-ын дарга, дэд дарга, дөрвөн газрын дарга бүгд ээлжийн амралттай байсан гэх мэдээлэл байна. 1281 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 20-08-2014, 14:03 Эзгүй газар ажиллаж байсан эмэгтэй хүний амь насыг хамгаалаагүй ”Шунхлайнхан” буруутай… 20-08-2014, 13:12 Талийгаач хоёр хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй байжээ… 31-07-2014, 10:46 “Боса холдинг”-ийн ажилчин гараа тасдуулжээ… 23-07-2014, 09:58 Гурван хүний амиар ”арилжаа” хийсэн С.Эрдэнийн яам, “Нийслэл Өргөө”-гийн эздийг АТГ-аар шалгуулахаар болжээ… 7-07-2014, 23:00 Гурван айл дамнасан гал гарчээ… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.