Үндэсний зөвлөлийн гишүүд АСЕМ-ын бэлтгэлтэй танилцана

1068

Үндэсний зөвлөлийн гишүүд АСЕМ-ын бэлтгэлтэй танилцана

 

АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний зөвлөлийн 31 дүгээр хуралдаан зургаадугаар сарын 22-нд болж, бэлтгэл ажлын явцтай танилцах хуваарь, хэвлэлийн төвийн тохижилтын явц зэрэг асуудал хэлэлцлээ.


Хуралдаанаар ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, АСЕМ-ын Бэлтгэл ажлын албаны дарга Д.Ганхуяг бэлтгэл ажлын биелэлт, явцыг шалгах хуваарийг танилцуулж, батлууллаа. Ингэснээр үндэсний зөвлөлийн гишүүд ирэх долоо хоногт "Чингисийн хүрээ” цогцолбор, "АСЕМ Вилла” хотхон, "Шангри-Ла” зочид буудал, "Чингис хаан” олон улсын нисэх буудал, шуурхай удирдлагын төв зэрэг газруудад ажиллахаар болов.

Дээд түвшний уулзалтыг сурвалжлах гадаад дотоодын сэтгүүлч, хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд зориулж "Шангри-Ла” зочид буудлын  B1 давхарт "Хэвлэлийн төв” байгуулахаар дотоодын 8 компани туслан гүйцэтгэгчээр ажиллаж байна. Одоогоор ажлын зургийн дагуу дотоод сүлжээ, цахилгаан монтаж зэрэг тохижилтын ажил хийгдэж байгаа бөгөөд засвар, суурилуулалтын  ажлыг долоодугаар сарын 1-нд дуусгахаар төлөвлөжээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>