Цаа бугын нүд улирлаас шалтгаалан өнгөө сольдог гэдгийг батлав

22

Цаа бугын нүд улирлаас шалтгаалан өнгөө сольдог гэдгийг батлав

 

Оксфордын их сургууль болон Норвегийн Тромсёгийн их сургуулийн хамтарсан судалгаагаар хойд туйлын бүсэд амьдардаг цаа бугын нүд улирлын өөрчлөлтөд хариу үйлдэл үзүүлж, өнгө нь өөрчлөгддөг болохыг баталжээ.

Эрдэмтдийн хэлснээр, цаа бугын нүдний торлог бүрхэвч буюу “tapetum lucidum” нь нарны гэрлийн хэмжээ, орчны нөхцөлд дасан зохицох өвөрмөц чадвартай бөгөөд энэ нь тэдэнд хахир хүйтэн туйлын орчинд амьдрах давуу талыг олгодог гэнэ.

Ийнхүү тэд зун алтлаг шаргал, өвөл цэнхэр нүдтэй болдог аж. Зуны улиралд, туйлын нар бараг жаргадаггүй үед алтлаг шар нүд нь гэрэл нэвтрүүлэхгүй байхаар ажиллаж, нүдний мэдрэлийг хурц гэрлээс хамгаална. Харин өвлийн улиралд урт шөнүүд үргэлжилж, гэрэл хомс болдог тул нүдний өнгө цэнхэр болж, багахан гэрлийг хүртэх чадвар эрс нэмэгддэг байна.

Цаа бугын нүдний өнгө ийнхүү солигддог нь нүдний дотоод даралт болон торлог бүрхэвчийн тусгал үүсгэгч эсүүдийн байрлалтай холбоотой. Өвөл гэрэл ховордох үед даралт буурч, тусгал үүсгэгч эсүүд шахагдан, илүү богино долгионы цэнхэр гэрлийг тусгадаг бол зун даралт хэвийн болж, урт долгионы шар гэрэл давамгайлдаг ажээ.

Оксфордын их сургуулийн биологич профессор Глен Джеффри “Цаа бугын нүд бол байгаль хэрхэн амьд организмуудаа туйлын нөхцөлд амьдрах чадвартайгаар зохицуулж өгсний тод жишээ юм” хэмээн онцолжээ. Харин Тромсёгийн их сургуулийн судлаачид энэхүү нээлт нь амьтдын харааны физиологи болон экологийн хувьслын судалгаанд шинэ хуудас нээж байна хэмээн дүгнэв.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>