Дорнод аймгийн Баян-Уул суманд өндөр хүчин чадал бүхий мод үржүүлгийн газар байгууллаа

46

Дорнод аймгийн Баян-Уул суманд өндөр хүчин чадал бүхий мод үржүүлгийн газар байгууллаа

 

Дорнод аймгийн Баян-Уул суманд өндөр хүчин чадал бүхий 70га талбай бүхий мод үржүүлгийн газар байгууллаа.Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар, Дорнод аймгийн ЗДТГ, Баян-Уул сумын ЗДТГ, Сум дундын ойн анги болон "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг дэмжих зорилгоор өндөр хүчин чадал бүхий мод үржүүлгийн газар байгуулах, чадавхийг нэмэгдүүлэх замаар ойг нөхөн сэргээх нь AFOCO/039/2023 төсөл хамтран ажиллажээ.  

Баян-Уул суманд өндөр хүчин чадал бүхий 70га мод үржүүлгийн газрыг сум дундын ойн ангийг түшиглэн байгуулснаар сумын иргэд, ойн нөхөрлөлүүд хамтран ашиглаж өрхийн орлогоо нэмэгдүүлэх, тарьц суулгацын нөөц бүрдүүлэх, бий болгосон нөөцөөр түймэрт өртөн доройтсон Эрээний нурууг ойжуулах мөн бүс нутгийн ойжуулалтад шаардлагатай тарьц, суулгацаар ханган ажиллана. 

Нээлтийн үеэр Ойн газар, Дорнод аймгийн ЗДТГ, тус сумын иргэд, нөхөрлөл, ААН, төрийн байгуулагуудтай хамтран намрын мод тарих өдөрлөгийг зохион байгуулж 4000 мод тарьсан байна. Доройтсон ойг нөхөн сэргээх ажлын хүрээнд тус сумын Эрээний нуруунд 110га талбайд 275 мянган ширхэг нарс модоор ойжуулалт хийсэн байна.  

Дорнод аймаг нь 2022-2025 онд жил бүр 700 мянган ширхэг мод тарьж ургуулахаар төлөвлөсний дагуу ойн санг нэмэгдүүлэх, хот суурин газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, иргэн нөхөрлөл, аж ахуйн нэгжүүдийг дэмжин ажиллаж байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>