Улсын наадмыг угтаж 169 тонн хог хаягдлыг цэвэрлэв

1192
 
503

Тулгар төрийн 2225 жил, Их Монгол улс байгуулагдсаны 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр” наадмыг угтан  Баянзүрх дүүргийн Засаг даргын А/229 дугаар захирамжийн дагуу  бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгууллаа.

Цэвэрлэгээнд  дүүргийн 28 хороо, Нийтлэг үйлчилгээний газрууд, харьяа хэлтэс, албад, цэргийн анги, нэгтгэлүүдийг оролцож  ус цуглардаг гуу жалга, түүвэр хогийн цэвэрлэгээ болон ахуйн гаралтай хог хаягдлыг цэвэрлэсэн аж.  Мөн Туул, Улиастай, Сэлбэ гол дагуу их цэвэрлэгээг өрнүүлжээ. Улсын баяр наадмыг угтсан тус цэвэрлэгээнд 1050 хүн оролцож 169 тн хог хаягдлыг 39 машинаар 66 удаагийн рейсээр ачиж тээвэрлэсэн байна.

Түүнчлэн  Баянзүрх дүүргийн Тамгын газрын хэлтэс болон Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын яам, хотын хөгжлийг дэмжигч "Шинэ тосгон” ТББ-аас гарсан хог хаягдлыг цэвэрлүүлэх, хийгдэж байгаа ажлыг эрчимжүүлэхэд хяналт тавьж ажиллажээ гэж Баянзүрх дүүргийн хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.


URL: http://www.fact.mn/277027.html 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>