Царцааны түүх

936

УИХ-ын сонгуулийн 9-р тойрог сонгууль эхэлэхээс дуустал олон нийтийн анхаарлын төвд байсаар байх бололтой. Учир нь тус тойрогт бидний сайн мэдэх УИХ-ын гишүүн Х. Баттулга дахин нэр дэвшсэн бөгөөд гурван ч удаа "босоо” сонгогдсон түүнтэй энэ удаагийн сонгуульд ялалт ялагдлын аль алиныг нь авчирч мэдэхээр хүчтэй өрсөлдөгч таарсан юм. Гэвч сонгуулийн нэгдсэн дүн гарахад тэрбээр ялагдаж, энэ ялагдсан байдлаа хүлээн зөвшөөрч чадахгүй яваа бололтой. Тэрбээр ялагдсан шалтгаанаа Улаанбаатар хотоос шилжин ирж саналаа өгөгсөд буюу "царцааны нүүдэл”-ээс боллоо хэмээн хэвлэл мэдэээллээр тайлбарлан шүүхэд хүртэл хандаад байна.

Гэтэл бодит байдал дээрээ өнөөх "царцаанууд” нь хаана шилжиж ирээд, хэнийг нь ялуулаад байсныг баримттайгаар өгүүлье.

УИХ-ын 9-р тойрогт 1908 хүн саналаа өгөхөөр сонгогчийн шилжүүлгээ хийлгэж нэрсийн жагсаалтанд 06 сарын 19-ны дотор багтаж бүртгүүлжээ. Хуулиараа тэд зөвхөн УИХ-д нэр дэвшигчийн төлөө л саналаа өгнө. Харин үндсэн жагсаалтанд байгаа орон нутгийн иргэд УИХ болоод аймгийн ИТХ-д нэр дэвшигч нарт саналаа өгөхөөр хуульчилагдсан.

Эрхэм нэр дэвшигч Х.Баттулгын хувьд эдгээр "царцаануудыг” өрсөлдөгч нь авчирснаас болж ялагдсан гэж үзэн энэ бол хонгор нутгийнхны сонголт биш гэсэн юм.

Тэгвэл 1908 сонгогч хаана шилжин ирээд, тэнд хэн нь ялж, хэн нь ялагдсаныг хамтдаа харцгаая.

Сонгуулийн хэсгийн

хороо

Саналаа өгөхөөр шилжин ирэгчдийн тоо

Хэн ялав?

Баянхонгор сумын 3-р баг

422

Х.Баттулга 75 хүний саналаар

Баянхонгор сумын 5-р баг

397

Х.Баттулга 17 хүний саналаар

Баянхонгор сумын 6-р баг

342

Л.Элдэв-Очир 55 хүний саналаар

Эрдэнэцогт сум

141

Х.Баттулга 62 хүний саналаар

Галуут сум

371

Нутгийн иргэд шилжин ирэгсдийн саналыг өгүүлсэнгүй.

Баян-Овоо сум

186

Л.Элдэв-очир 23 хүний саналаар

Заг сум

5

Х.Баттулга 6 хүний саналаар

Жаргалант сум

35

Х.Баттулга 44 хүний саналаар

  

Нэр дэвшигч Х.Баттулгын хувьд өнөөх "царцаа”-нууд  гэж нэрлээд байгаа шилжин ирж саналаа өгсөн хэсгийн хороод бүр дээр шахуу ялалт байгуулсан байх юм. Харин нутгйн иргэдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч, саналаа өгч чадаагүй буцсан Галуут сум, өрсөлдөгчийнх нь төрсөн нутаг болох Гурванбулаг суманд "навсайтал” тавиулжээ. Сонгуулийн нэгдсэн дүнгээс харахад хонгор нутгийн иргэд ч тэр их "царцааны нүүдэл”-ийг дарах гэж ямар их зүтгэл гаргасан нь ч тодорхой байна. 

Шилжин ирэгсэд аймгийн ИТХ-д санал өгөх боломжгүй, зөвхөн орон нутгийн иргэд саналаа өгөх учиртай хуулийн дагуу  УИХ-ын 9-р тойргоос аймгийн ИТХ-д 14 хүн сонгогдохоос 9 нь Монгол Ардын Намаас байгаа нь иргэдийн итгэл хаашаа зүглэснийг ч давхар харж болно. Бодит байдал ийм л байна.

Наадам болох гэж байна, элдэв бослого хөдөлгөөн, шүүх энээ тэрээ гэлгүйгээр тахимаа өгчих ухаан тамирчин хүнд баймаарсан.   


 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>