Энэтхэгт гүүр нурсны улмаас олон хүн сураггүй болжээ

1019

Энэтхэгт гүүр нурсны улмаас олон хүн сураггүй болжээ

 

МУМБАЙ. /ВВС/. 
Энэтхэгийн баруун нутгийн Гоа мужийг Мумбай хоттой холбодог автозамын гүүр нурсны улмаас 22 хүн сураггүй болоод байна. Албаны хүмүүсийн хэлснээр, өнөө өглөө гүүр нурсны улмаас зорчигч тээврийн хоёр автобус үерлэсэн гол руу унасан байна.

 
Цагдаа нар хэлэхдээ "аврах багийнхан одоогоор ямар ч тээврийн хэрэгсэл болон хүн олж чадаагүй байна” гэв. Ширүүн бороо орж байгаа нь аврах ажиллагаа явуулахад саад болж байгаа ажээ.
 
Энэ оны гуравдугаар сард тус улсын Калькутта хотод баригдаж байсан гүүрэн зам нурсны улмаас 20 хүн амь эрсдэж, 100 орчим хүн гэмтэж бэртэж байсан юм. Мөн 2011 онд Баруун Бенгал мужийн Даржилинг хотод улс төрийн арга хэмжээний үеэр гүүр нурсны улмаас 32 хүн амиа алдаж, 132 хүн гэмтэж бэртэж байжээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ” агентлаг 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>