Боловсролын яам тэрбумын тансаглалаа хэмнэлт гэж зөвтгөв

16

Боловсролын яам тэрбумын тансаглалаа хэмнэлт гэж зөвтгөв

 

Боловсролын яам хурлын өрөөгөө тэрбум шахам төгрөг зарцуулан тохижуулсан нь олон нийтийн шүүмжлэлтэй тулаад буй. Учир нь, ерөнхий боловсролын сургууль хүрэлцээгүйгээс гурван ээлжээр хичээллэж, нэг ангид 50 гаруй хүүхэд шахцалдан сууж байхад сайд, дарга нар нь зөвхөн хурлын танхимаа тэрбумаар тохижуулсан нь төсвийн мөнгөөр тоглосон үйлдэл болсон гэж үзэж байгаа юм. Хурлын заалаа охижуулах хүрээнд арьсан бүрээстэй сандал, мэдрэгчтэй дэлгэц, интерактив ухаалаг самбар зэргийг авч тавьсан. Харин Боловсролын яам энэхүү тансаглалаа төсвийн хэмнэлт гэж зөвтгөв. Энэ талаараа тус яам 2025 оны улсын төсвийн хүрээнд Боловсролын салбарын албан хэрэгцээнд зориулсан тоног төхөөрөмжийг шинэчлэх ажил хийгдэж байна. Төрийн худалдан авах ажиллагааны газраас тендер зарлаж гүйцэтгэгчээр “Фэйд Трий” ХХК шалгарч, 969.7 сая төгрөгийн гэрээ байгуулсан болно. Гэрээний дагуу цаасгүй хурлын төхөөрөмж, интерактив самбар зэрэг нийт 40 төрлийн 182 ширхэг тоног төхөөрөмж нийлүүлж байгаа юм.

Боловсролын цахим шилжилтийн хүрээнд олон улсын чанартай хурал, уулзалтууд зохион байгуулах нөхцөлийг хангах, цаасгүй хурлын өрөөг бий болгож, цахимаар үйл ажиллагаа явуулах, төсвийн хэмнэлт бий болгох, серверийн ачааллыг бууруулах зэрэг олон талын үр ашигтай юм гэж тайлбарлав.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>