Энди Мюррей Олимпын хошой аварга боллоо
Их Британийн тамирчин Энди Мюррей Олимпын наадмын талбайн теннисний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд хоёр дахь удаагаатүрүүлсэн анхны теннисчин болов.Өдгөө 29 настай Мюррей "Рио-2016”-гийн талбайн теннисний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Аргентины теннисчин Хуан Мартин дель Потро-г 7:5, 4:6, 6:2 болон 7:5 оноогоор хожин алтан медаль хүртлээ.Д.Заяа