ХУДАЛДАГЧ, ШАТАХУУН түгээгч нар олон удаа НӨАТ-ын азтан болж байна

1096

ХУДАЛДАГЧ, ШАТАХУУН түгээгч нар олон удаа НӨАТ-ын азтан болж байна

 

Наймдугаар сарын 21-ний өдөр НӨАТ-ын 14 дэх удаагийн сугалаа болох гэж байна. Энэхүү тохиролд долдугаар сарын 1-ний өдрөөс наймдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх бүх бүртгүүлсэн баримт орно.Сангийн яамнаас гаргасан "НӨАТ-ын урамшуулал олгох журам”-д сугалаагаа бүртгүүлсэн хүмүүс л сугалаанд оролцох эрхтэй гэж заасан байдаг.Иргэн өөрийн авсан баримтаа тухайн сардаа бүртгүүлж чадалгүй өнгөрөөсөн бол сугалаандаа оролцохгүй ч гэсэн баримтаа бүртгүүлээд буцаан олголтоо авч болно. Буцаан олголтод хугацааны хязгаар гэж байхгүй.

 

НӨАТ-ын сугалаагаар нэг хүн 37 удаа хожсон гэсэн мэдээлэл байсан. Энэ нь борлуулагч, түгээгч байсан гэнэ. Нэг хүн олон удаа баримт бүртгүүлж мөнгө хожсон нь хүмүүсийн орхиж явсан баримтыг өөрийн нэр дээр бүртгүүлж хожсон явдал юм. Тиймээс иргэдийг өөрийн баримтаа ШТС болон үйлчилгээний байгууллагаас авч өөрийн нэр дээр бүртгүүлжбайхыг сануулж байна.

2017 оны нэгдүгээр улиралд НӨАТ-ын буцаан олголтыг хийнэ

Хуулиндаа тухайн жилийн урамшууллыг дараа жилийн эхний улиралдаа багтаана гэж заасан тул 2017 оны нэгдүгээр улиралд буцаан олгоно. Уг нь гуравдугаар сард Ч.Сайханбилэг Ерөнхий сайд байх үедээ хагас жилдээ багтааж буцаан олголт өгөх судалгаа хийх даалгавар өгсөн юм. Ингэвэл НӨАТ-ын тухай хууль, Төсвийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай байсан. Ингээд шаардлагын дагуу Сангийн яам, Гааль татварын Мэдээлэл технологийн төвийн хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж, Засгийн газар руу тухайн асуудлаар хоёр хуулинд өөрчлөлт оруулах санал оруулаад, УИХ-аар баталж амжилгүй сонгууль болж, дараагийн Засгийн газар байгуулагдсан. Иймд нэг ч иргэн буцаан олголтоо аваагүй.

Улсын төсөвт 560 орчим тэрбум төгрөг цуглуулна гэж хуулинд тусгасан

НӨАТ-ын тухай хуулин дээрээ "Улсын төсөвт 560 орчим тэрбум төгрөг цуглуулна” гэж тусгасан нь бий. Энэ хэмжээний төлөвлөгөөг биелүүлэхийн тулд иргэдээ оролцуулж, оролцсон иргэдээ урамшуулах тооцооллыг хийж байж Сангийн яамаар батлуулсан ажил юм. Тиймээс ямар нэгэн асуудал байхгүй аж. Дараа жилээс мэдээж улам сайжруулах тал дээр ажилланагэж албаны хүмүүс мэдээллэсэн. Өнөөдөр дэлхий дээр буцаан олголтоосоо сугалаанд оролцуулдаг схем ажиллуулдаг 13 орон байдаг. Монгол Улс нилээн дээгүүр буюу 14-т ордог. Казакстан болон ОХУ яг энэ чиглэл дээр ажлуудаа эхлүүлээд явж байна. Энэ бол дэлхийгээс гажчихсан, Монгол улс ганцаарханаа хийгээд байгаа юм биш. Татварын суурийг сайжруулах хамгийн оновчтой арга бол сүүлийн үед хэрэгжээд байгаа энэ технологи мөн юм аа гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Иргэд маань эргэлзэж болохгүй гэдгийг бас онцолсон юм.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>