Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Л.Энхбилэг Дэлхийн эмэгтэйчүүдийн анхдугаар чуулга уулзалтад оролцож байна

11

“Ногоон ирээдүйн төлөө” сэдэвт Дэлхийн эмэгтэйчүүдийн анхдугаар чуулга уулзалт өнөөдөр (2024.08.22) Төрийн ордонд эхэлсэн бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Л.Энхбилэг оролцож байна. Энэхүү чуулга, уулзалтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад харилцааны яам, НҮБ хамтран Улаанбаатар хотноо зохион байгуулж байгаа юм. 

       Чуулга уулзалтыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээж үг хэллээ. Мөн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Орлогч Амина Мохаммед, Монголын Эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл, Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Наташа Пирц-Мусар тус тус үг хэлэв. 

       Тус чуулга уулзалт нь Монгол Улс дэлхийн тавцанд жендерийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн эрхийг нэмэгдүүлэхийн төлөө хэрэгжүүлж буй санал санаачилга, үйл ажиллагаагаа дахин нотолж буй хэрэг бөгөөд үндсэн хуралдаанаас гадна зургаан салбар хуралдаан, нээлт, хаалт гэсэн хэсгээс бүрдэж буй.

       Тус форумд төр, засгийн тэргүүн, Гадаад хэргийн сайд, сайд нар, олон улсын байгууллага, олон улсын ТББ-ын тэргүүд, НҮБ-ын сайн санааны элчин сайд нар, бизнес, урлаг, тамирчид зэрэг бүхий л салбарын удирдагч, нийгмийн зүтгэлтэн, манлайлагчид эмэгтэйчүүд оролцож байгаа энэхүү чуулга уулзалт Улаанбаатар хотноо хоёр өдөр үргэлжилнэ.

       Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтаар салбар хуралдааны зөвлөмжүүдийг нэгтгэн, төгсгөлийн баримт бичиг гаргана.

       Чуулга уулзалтын хүрээнд НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилгуудыг хэрэгжүүлэхэд гар бие оролцож байгаа үе үеийн төлөөлөл болсон эмэгтэйчүүдийн үйл хэргийг харуулсан “Манлайллын 17 төрх” гэрэл зургийн үзэсгэлэн гарах юм.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>