Ардчилсан нам ялагдлын шалтгаануудад дүгнэлт хийж байна

940

Ардчилсан нам ялагдлын шалтгаануудад дүгнэлт хийж байнаАрдчилсан намыг шинэчлэх санаачилга 2015 онд анх гарсан бөгөөд УИХ-ын ээлжит сонгуулийн дараа шинэчлэлийн олон хөдөлгөөнүүд бий болсон.

Ардчилсан намын ЕНБД-ын санаачлагаар нам шинэчлэх хөдөлгөөнүүд болон намын гишүүдээс бүрдсэн нэр бүхий 19 хүний бүрэлдэхүүнтэй "Шинэчлэлийн санал” боловсруулах ажлын хэсэг  2016 оны 08 сарын 03-ны өдөр байгуулагдсан. Энэ ажлын хэсэгт орж ажиллах саналтай гишүүд олон байсан учир Ажлын хэсгийг өргөтгөж 35 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдаж 6 дэд ажлын хэсэгт хуваагдан ажиллаж байна.

Өнгөрсөн хугацаан дахь Ардчилсан намын алдаа, оноо нь юу байв гэдгийг дүгнэж, болоод өнгөрсөн үйл явдлыг цаг хугацааны дараалалд оруулан гаргаж ирлээ.

Энэ хугацаанд УИХ дахь ардчилсан намын бүлгийн гишүүд, Ардчилсан намын ахмадууд, эмэгтэйчүүд болон залуучуудын төлөөлөл болсон олон гишүүд дэмжигчидтэй уулзаж тодорхой санал хүсэлтүүдийг нэгтгэн ажиллаа.

Мөн "Улс төрийн намын шинэчлэл шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал хийж эрдэмтэн судлаачидтай санал солилцож, Дорноговь аймгийн ардчилсан намын аймаг сумдын намын удирдлагуудтай намын шинэчлэлтэй холбоотой асуудлаар санал солилцож хэлэлцүүлэг өрнүүллээ.

Цаашид 21 аймгийн Ардчилсан намын гишүүд дэмжигчидтэй намын шинэчлэлийн асуудлаар уулзаж санал солилцож хэлэлцүүлэг өрнүүлэн тэднээс авсан санал хүсэлтийг ажлын хэсэг дээр нэгтэн, ҮЗХ-ны хуралд танилцуулж хэлэлцүүлнэ.

Эх сурвалж: otgonulzii.com

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>