Хилари: Би бүжиглэхэд бэлэн байна

711

Хилари: Би бүжиглэхэд бэлэн байнаАНУ-ын Ерөнхийлөгчийн төлөө өрсөлдөж буй Төрийн нарийн бичгийн дарга асан Хилари Клинтоны биеийн байдал олон нийтийн анхаарлыг татаж байна. Тэрбээр уушигны хатгаа туссан болохыг хувийн эмч нь баталж, дэмжигчдийнх нь санааг зовоосон билээ. Хилариг 7-10 хоногийн хугацаатай хэвтэн эмчүүлэхийг эмч болон гэр бүлийнх нь зөвлөсөн ч тэрбээр сонгуулийн кампанит ажлаа зогсоохгүй гэдгээ мэдэгдсэн билээ.

 

Хилари өчигдөр дэмжигчидтэйгээ уулзах үеэрээ "Би сонгууль болох хүртэл орондоо хэвтэхийг хүсэхгүй байна. Би эдгэрсэн. Амлаж байна. Сонгууль хүртэл та бүхнийхээ санааг зовоохгүй” гэж мэдэгдсэн талаар "www.dailymail.co.uk” дамжууллаа.

 

Танхимд байсан нэг эр "Таны бие үнэхээр зүгээр үү. Та амлаж байна уу” гэхэд Хилари "Надад хүчээр инээх шаардлага байхгүй. Эрүүл гэдгээ батлахын тулд би бүхнийг хийж чадна. Би бүжиглэхэд ч бэлэн байна. Үнэхээр би эрч хүчтэй байна. Сонгууль хүртэл хэн ч намайг эмнэлэгт хорьж бас цагдаж чадахгүй” гэж хариулсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

shuud.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>