ТИКА, Монголд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд чиглэсэн төсөл, хөтөлбөрөө үргэлжлүүлсээр

621

ТИКА, Монголд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд чиглэсэн төсөл, хөтөлбөрөө үргэлжлүүлсээр

 

Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агетлаг (ТИКА), Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар цэцэрлэгийн дэргэд 2-5 насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургалтын анги болон сэргээн заслын төв байгуулах төслийг хэрэгжүүлэв. ТИКА-гийн зүгээс энэ оны 9 дүгээр сард барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэн мөн хэрэгцээ шаардлагатай тоног төхөөрөмжөөр бүрэн тохижуулсанаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгоход бэлэн болоод байна.

Дархан-Уул аймгийн хамжээнд 2-5 насны 7000 хүүхэд байдгаас 56 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бөгөөд эдгээр хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол олгоход чиглэсэн ямар нэгэн анги бүлэг байхгүй байсан билээ. Болосвсролын салбар дахь энэхүү тулгамдсан асуудлыг шийдэхэд хувь нэмэр оруулах зорилгоор 7 дугаар цэцэрлэгийн дэргэд байгуулсан энэхүү сэргээн заслын төв болон бүлэг нь улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгодог хоёр дахь байгууллага болж байгаараа онцлогтой юм. Энэхүү төсөл хэрэгжсэнээр гэртээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асардаг эцэг эхчүүдэд ажиллах нөхцөл боломж нь бүрдэж байгаа юм.

Төслийн нээлтийн ёслолын ажиллагаанд ТИКА-гийн дэд ерөнхийлөгч Мэхмэт Сүрэйяа Эр, ТИКА-гийн ерөнхийлөгчийн зөвлөх Камил Колабаш, ТИКА-гийн Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулагч Вэйсэл Чифтжи, дэд координатор Өмэр Гүндоуду, Дархан-Уул аймгийн Засаг даргын нийгмийн бодлого төсөл хөтөлбөр хариуцсан орлогч А.Түвшинбат нарын бусад албаны хүмүүс болон эцэг эхчүүд, цэцэрлэгийн багш, удирдлагууд оролцлоо.

Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат төслийн нээлтийн ажиллагаан дэээр хэлсэн үгэндээ маш богино хугацаанд бидний хүсэлтийг хүлээн авч энэхүү төслийн хэрэгжүүлсэн Туркийн ард түмэн болон ТИКА-даа нийт Дархан хотын хүүхдүүдийн нэрийн өмнөөс болон аймгийн урирдлагуудын өмнөөс баярласан талархсанаа илэрхийлээд хоёр орны хамтын ажиллагаа нийгмийн салбар дээр улам илүү хөгжинө гэж найдаж байгаагаа илэрхийлэв.

ТИКА-гийн дэд ерөнхийлөгч Мэхмэт Сүрэйяа Эр, ТИКА-гийн өмнө нь Монголд хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрөөс товч дурьдаад ТИКА-Дархан-Уул аймгийн хамтран хэрэгжүүлсэн энэхүү төсөл маань өндөр ач холбогдолтой төсөл бөгөөд энэхүү утга учиртай төслийн хэрэгжүүлэх боломж олгосон Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын хамтын ажиллагаанд талархсанаа илэрхийлэв. Түүнчлэн, Монгол, Турк хоёр орон маань эртний түүхэн болон соёлын нийтлэг үнэт зүйлстэй бөгөөд Туркуудын өвөг дээдсийн өлгий нутаг болох Монгол нутагт хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүд маань бидний хувьд өөрийн гэсэн онцлогтойг цохон тэмдэглээд ТИКА-гийн өнөөдрийг хүртэл хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүд нь энэ дэлхийн нэгдмэл байдлыг хадгалахад хувь нэмрээ оруулах зорилготой юм.  Дараа дараагийн төсөл хөтөлбөрүүдээ мөн ийм зорилгоор хэрэгжүүлэхээ илэрхийлэв.

























Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>