Мосул хотыг чөлөөлөх цэргийн ажиллагаа үргэлжилж байна

746

Мосул хотыг чөлөөлөх цэргийн ажиллагаа үргэлжилж байна

 

Сүүлийн 2 жилийн хугацаанд "Исламын улс" бүлэглэлийн мэдэлд байсан Мосул хотыг чөлөөлөх Иракийн цэргийн ажиллагаа явагдсаар байна. Ирак болон Курдын зэвсэгт дайчид тус хотын хойд бүс нутгийн 11 сууринг чөлөөлж чадсан байна. Даваа гарагийн орой Мосул хотыг тойрон тус улсын зэвсэгт хүчин байрлалаа эзэлжээ. Тэдгээр цэргүүд Мосул хотын ард иргэдийг цэргийн ажиллагаанд оролцохоос зайлсхийх, босогч ихтэй газраас хол байхыг уриалж байгаа юм. Мосул хотод ойролцоогоор 1,5 хүн оршин суудаг.

Гэвч Мосул хотод байгаа хагас сая хүүхэд амь нас эрсдэх өндөр аюул дунд байгаа юм. Даваа гарагт НҮБ-ийн Хүүхдийн сангаас маш олон хүүхэд дайны улаан гал дунд байгаа учир, хүүхдүүдийг албадан нүүлгэнэ гэх мэдэгдлийг гаргасан. Мөн хүүхдүүдийг эмчлэх эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх баг илгээх, ус, хоол хүнс хүргэх зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөж байна.

Үүнээс гадна дайн мөргөлдөөний үер халдварт өвчин гарах магадлал өндөр учраас, түүнээс урьдчилан сэргийлж, вакцинжуулах аяныг ч эхлүүлэхээр төлөвлөжээ. Мөн Мосул хотоос дайжих 1 сая гаруй дүрвэгчийг түр хорогдуулах хуаранг Иракийн хойд хэсэгт нэмж байгуулахад туслалцаа үзүүлэхийг олон улсын байгууллагуудад уриалсан байна. 2014 оноос хойш "Исламын улс" хяналтаа тогтоосон Мосул хот нь Иракийн хоёр дахь том хот бөгөөд газрын тосны маш их баялаг нөөцтэй юм.  

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>