УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд эх орондоо ирлээ

903

УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд эх орондоо ирлээУИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд энэ сарын 14-19-ны өдрүүдэд  БНХАУ-д  айлчлал хийгээд өнөөдөр эх орондоо ирлээ. Энэхүү айлчлалын үеэр УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд Чунчин хотод болсон Дэлхийн улс төрийн намуудын удирдлагуудын дээд хэмжээний хуралдаанд оролцсон байна. Энэхүү  хуралдаанд 50 гаруй орны засгийн эрх барьж буй 70 гаруй улс төрийн намуудын удирдлагууд оролцож дэлхийн  эдийн засгийн  засаглалыг сайжруулах чиглэлээр улс төрийн намууд хэрхэн ажиллах тал дээр санал бодлоо солилцжээ. Уг хурлаас 16 зүйл заалттай эрх баригч улс төрийн намуудад уриалга гарсан байна. Энэ айлчлалын хүрээнд УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд болон түүний багийнхан БНХАУ-ын дарга Си Жиньпин, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн байнгын хорооны дарга Жан Дөзян нартай албаны уулзалт хийж хоёр орны харилцааны өмнө тулгамдаж байгаа асуудлуудаар дэлгэрэнгүй ярилцаж, өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлын хүндрэлтэй холбоотойгоор 2 хүртэлх хувийн 20 жилийн хугацаатай хөгжлийн зээлийг олгох хүсэлтийг тавьжээ. Мөн Хилийн боомтуудын асуудал дээр нэгдсэн ойлголцолд хүрчээ. Хоёр талын хилийн боомтууд дээр ажиллаж байгаа төрийн үйлчилгээний албууд эрх зүйн хувьд уялдахгүй, ажиллах цаг, мөрдөж байгаа стандарт, дэд бүтцийн хувьд бэрхшээлтэй байгаа асуудлуудыг хоёр талаас мэргэжлийн байгууллагуудад чиг өгч ойрын хугацаанд шийдвэрлүүлхээр болжээ. Мөн арьс ширний үйлдвэрлэлий чиглэлээр Жөзян мужийн Хайнин хотхонд айлчилж  арьс ширний анхан, дунд шатны боловсруулалт хийдэг үйлдвэрийг оруулж ирэх тал дээр тодорхой түвшинд ярилцаж тохиролцсон байна.

Т.Улаан

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>