Аминдэм үхэлд хүргэх аюултай
Аминдэмүүд болон аминдэмийн нэмэлтүүд нь хүний эрүүл мэндэд аймшигтай хор хүргэж болох юм гэсэн дүгнэлтийг америкийн эрдэмтэд хийжээ. Тухайлбал, зүрх-судасны системийн элдэв өвчин, тэр ч байтугай хорт хавдар үүсгэдэг байна.
Эрдэмтдийн хэлснээр, тэд нэг мянган өвчтөний биеийн байдлыг 10 жил ажиглаж, 3 сар болоод л тэдэнд шинжилгээ хийж байсныг хэвлэлд дурджээ. Судалгаанд сайн дураар оролцсон хүмүүсийг хоёр хэсэгт хувааж, эхнийх нь янз бүрийн тэжээлийн нэмэлт, харин хоёр дахь нь эмчилгээний нөлөө илт багатай бэлдмэл хэрэглэж байжээ.
Туршилт дууссаны дараа эрдэмтэд оролцогчдын биеийн байдалд дүн шинжилгээ өгч, аминдэмүүд тогтмол хэрэглэхэд хорт хавдар болон зүрх-судасны өвчин туслах эрсдэл нэмэгдэж байгааг дурдсан байна. Тухайлбал, А-бета-каротин аминдэм ихээр хэрхэглэж байгаа хүмүүс уушигны хорт хавдраар 20 хувиар илүүтэй өвчилж байжээ. Харин С аминдэм ихээр уухад зүрх-судасны өвчин тусах эрсдэл 34 хувиар ихэссэн байна.
Үүнтэй холбогдуулан янз бүрийн аминдэмийг тааруулж хэрэглэх нь зүгээр гэдгийг эрдэмтэд сануулж байна. Үүнээс гадна, бэлдмэлийн тунг эмчийн заавраар тохируулж байх шаардлагатай юм.
Хэвлэлд мэдээлж байснаар, хүний биеийн үйл ажиллагааны хувьд хамгийн чухал нь D аминдэм гэсэн дүгнэлтийг австралийн эрдэмтэд хийжээ.