ХҮНСНИЙ НОГООНЫ ҮНЭ 17.8 ХУВИАР БУУРЧЭЭ

718

ХҮНСНИЙ НОГООНЫ ҮНЭ 17.8 ХУВИАР БУУРЧЭЭ

 

Аравдугаар сарын 19-ний байдлаар гол нэрийн барааны үнийг өмнөх сарынхтай харьцуулахад 6.8 хувь, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 0.6 хувиар буурчээ.

Махны дундаж үнэ: Хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 15.8 хувь, үхрийн ястай махны үнэ 15.7 хувь, үхрийн цул махны үнэ 11.2 хувь, ямааны ястай махны үнэ 17.3 хувиар буурч, адууны ястай махны үнэ өөрчлөлтгүй байна.

Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад хонины ястай махны үнэ 1.7 хувь, үхрийн ястай махны үнэ 1.1 хувь, үхрийн цул махны үнэ 1.5 хувь, ямааны ястай махны үнэ 0.3 хувиар буурч, адууны ястай махны үнэ өөрчлөлтгүй байна.

1 кг хонины /ястай/ мах дунджаар 4155 төгрөг, үхрийн /ястай/ мах 5160 төгрөг, үхрийн цул мах 6845 төгрөг, адууны /ястай/  мах 4405 төгрөг, ямааны /ястай/  мах 3605 төгрөгийн үнэтэй байв.

Гурилын үнэ: Гурилын үнийг өмнөх сарынхтай харьцуулахад савласан 2 дугаар зэргийн гурилын үнэ 1.5 хувиар буурч, бусад гурилын үнэ өөрчлөлтгүй байна.

Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: Цагаан будааны үнэ өмнөх сарынхаас 0.3 хувиар өссөн бол, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна.

Элсэн чихрийн үнэ өмнөх сарынхтай харьцуулахад 1.2 хувиар өссөн бол, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна.

Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: Төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 17.8 хувь, луувангийн үнэ 18.6 хувь, байцааны үнэ 17.6 хувь, манжингийн үнэ 25.1 хувь, сонгины үнэ 2.0 хувиар буурсан байна.

Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад төмсний үнэ 1.4 хувь, манжингийн үнэ 6.4 хувиар буурч, бусад хүнсний ногооны үнэ өөрчлөлтгүй байна.

Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: Сүүний үнийг өмнөх сарынхтай харьцуулахад савласан /1 литрийн/ сүүний үнэ 6.2 хувь, "Элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 7.4 хувиар өсч, задгай сүүний үнэ өөрчлөлтгүй байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад савласан /1 литрийн/ сүүний үнэ 0.2 хувь, "Элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 1.7 хувиар өсч, задгай сүүний үнэ өөрчлөлтгүй байна. Өндөгний үнэ өмнөх сарынхтай болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Ургамлын тосны үнэ өмнөх сарынхтай болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Цөцгийн тосны үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна хэмээн Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>