Пак Гын Хэг огцрохыг шаардан жагсав

677

 

Пак Гын Хэг огцрохыг шаардан жагсавӨмнөд солонгосчууд Ерөнхийлөгч Пак Гын Хэг огцорхыг шаардан өнгөрсөн бямба гарагийн орой жагсаал зохион байгуулсан талаар NHK агентлаг мэдээлжээ.

Жагсаал нийслэл Сөүлийн төв талбайд болсон бөгөөд 20 мянган хүн нэгдсэн байна.

Тэд БНСУ-ын Ерөнхийлөгчийг Засгийн газарт урьд нь ямар ч алба хашиж байгаагүй хуучин найз  Чой Сун-силд дотоод баримт бичгээ өгснийг буруушаан түүнийг ийн огцорхыг ийн шаардсан аж.  

NHK  агентлагийн мэдээлснээр Пак Гын Хэг эсэргүүцэх хандлага ч орон даяар өрнөх болсон байна.

Өмнөд Солонгосын сөрөг хүчний намын гишүүн, хууль тогтоогч жагсаалын үеэр индэр дээр гарч үг хэлэхдээ "Үнэн байдлыг илчилж, холбогдох хүмүүст хариуцлага хүлээлгэх ёстой. Дахиж ийм хэрэг давтагдахаас сэргийлж арга хэмжээ авах хэрэгтэй” гэсэн байна.

Мөн тэрээр Пак Гын Хэ албан үүргээ цааш гүйцэтгэх боломжгүй хэмээн онцолжээ. Жагсаал тайвнаар өрнөсөн бөгөөд түүнийг огцрохыг шаардсаар байв.

Нэгэн жагсагчийн ярьснаар өнгөрсөн бямба гарагийн өглөө Прокурорын газраас Ерөнхийлөгчийн дэргэдэх  тамгын газар болон засаг захиргааны ажилтнуудын байрт нэгжлэг хийжээ.

Энэ нь Пак Гын Хэгийн дээрх хэрэгтэй холбогдуулан ийм шалтгалтыг явуулж эхэлсэн аж.

Өнгөрсөн долоо хоногт болсон энэхүү дуулиант хэргийн дараа өмнөд солонгосчуудын дунд явуулсан санал асуулгаар Пак Гын Хэгийн чансаа огцом буурж, 14 хувь нь түүнийг дэмжихээ мэдэгджээ.

Үүнтэй зэрэгцэн улс төрийн дуулианд өртөөд байгаа Пак Гын Хэгийн хуучин найз Чой Сун-силь нь Их Британид амьдарч байсан бөгөөд нутагтаа өнөөдөр ирсэн талаар мэдээлж байна.

Тэрээр маргааш Прокурорын газарт мэдүүлэг өгөх талаар түүний өмгөөлөгч нь мэдэгджээ.

Дээрх дуулиантай холбогдуулан найман байгууллагад нэгжлэг хийжээ. Тухайлбал, авилгын хэрэгт холбогдоод байгаа "Mir Foundation”, "K-Sports” сангуудыг ч шалгаж эхэлсэн байна.

Тус байгууллагууд нь 63 компаниас 70 сая ам.доллар бүхий мөнгө авсан. Мөн эдгээр мөнгийг Чой Сун-силийн данс руу нууцаар шилжүүлж байсан гэж үзэж байгаа юм.

                                                                                                                        Эх сурвалж: NHK

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>