Шанхайн цамхаг дэлхийн хамгийн үзэмжтэй цамхагаар шалгарав

446

Шанхайн цамхаг дэлхийн хамгийн үзэмжтэй цамхагаар шалгарав

 

Эмпорис, үл хөдлөх хөрөнгийн мэдээлэл шинжилгээний компани 2015 оны шилдэг тэнгэр баганадсан цамхагийн шагналтнуудыг зарлажээ.

Ингэхэд Шанхай хотын төвд байрлах Шанхай Цамхаг нэгдүгээр байрыг эзэлсэн байна. 2015 онд баригдаж дууссан, 127 давхар шилэн цамхаг нь мушгирсан өвөрмөц хэлбэртэй.

Шилдэг цамхагт нэр дэвшигчийн өндөр 100 метрээс дээш байх ёстой бол Шанхай Цамхагийн өндөр 632 метр.

Энэ нь Дубайн Бурж Халифа цамхагийн дараа дэлхийд хоёрт жагсах үзүүлэлт юм. Барилгын ажил нь 7 жил үргэлжилсэн Шанхай Цамхаг $2.4 тэрбумын өртөгтэй ажээ.

Америкийн архитекторын Gensler фирм болон Хятадын архитектор Жүн Шиа нарын хамтын бүтээл юм байна. Уг цамхаг дэлхийн хамгийн хурдан цахилгаан шаттай, дэлхийн хамгийн өндөрт орших ресторан, усан сан, орчныг харах тавцантай юм.

 
Москва хотын Эволюшн цамхаг

Шагналын хоёрдугаар байрыг Москвад орших, мөн мушгирсан хэлбэртэй Эволюшн Цамхаг эзэлсэн байна. Ер нь сүүлийн жилүүдэд ийм мушгирсан хэлбэртэй барилга Ойрх Дорнод болон Ази тивд трэнд болж байгаа ажээ.

 

Эх сурвалж: Techinsider

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>