Зогсоогоор ажиллах нь цусны эргэлтийн системийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгааг судалжээ

109

Зогсоогоор ажиллах нь цусны эргэлтийн системийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгааг судалжээ

 

“Австралийн болон Европын эмч нар судалгаанд нь сайн дураар хамрагдсан 83 мянган хүнийг ажиглан шинжлэх замаар зогсоогоор ажиллах нь цусны эргэлтийн системийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгааг тогтоосон бөгөөд зогсоогоор ажиллах дадал нь зүрх судасны өвчин даамжрах эрсдэлийг мэдэгдэхүйц бууруулдаг гэсэн баталгаа олж илрүүлээгүй ажээ. Ингэхдээ зогсоогоор ажиллах нь венийн судас бүдүүрэх болон бөглөрөх өвчин үүсэх магадлалыг нэмэгдүүлдэг юм байна” гэж Сиднейн их сургуулийн хэвлэлийн албанаас мэдээлжээ.

“Зогсоо байдлаар удаан хугацаанд ажиллах нь амьдралын суугаа хэв маягтай хүмүүст тохиолддог зүрх судасны ажиллагаатай холбоотой төрөл бүрийн өвчин эмгийг багасгадаггүй болохыг илрүүлсэн нь бидний ажиглалтын гол үр дүн болсон юм. Тэр бүү хэл ингэж ажиллах дадал нь алсдаа зарим хүмүүсийн хувьд эрүүл мэндийн зарим эрсдэл үүсгэдэг” гэж Сиднейн их сургуулийн эрдэм шинжилгээний ажилтан Мэтью Ахмади хэлсэн байна.

Генийн мэдээллийн сан UK BioBank бүрдүүлэхэд оролцож байсан, урьд нь цусны эргэлтийн системийн эмгэгт нэрвэгдэж байгаагүй Их Британийн 83 мянган иргэний зүрх судасны байдлыг ажиглах явцдаа судлаачид дээрх дүгнэлтэд хүрчээ.  Долоон жил үргэлжилсэн ажиглалтын явцад эрдэмтэд цусны даралт ихсэх, венийн судас бүдүүрэх болон зүрх судасны бусад архаг өвчин үүссэн бараг 9 мянган тохиолдол илрүүлсэн байна.

Амьдралын суугаа хэв маягаас үүдэлтэй сөрөг үр дагавартай тэмцэх хэрэгсэл гэж Өрнөдөд түгээмэл болсон зогсоогоор ажиллах дадал нь дээр дурдсан өвчнүүд үүсэх магадлалд хэрхэн нөлөөлж буйг судлах боломжийг энэхүү ажиглалт эрдэмтдэд олгосон аж. Цуглуулсан мэдээ баримтуудыг эрдэмтэд нарийн шинжилснээр удаан хугаацаагаар суух нь зүрх судасны хүнд өвчнүүд үүсэх магадлалыг үнэхээр их нэмэгдүүлж байгааг тогтоожээ. Ингэхдээ зогсоогоор ажиллах нь цусны даралт ихсэх болон цусны эргэлтийн системийн бусад хүнд өвчин үүсэх эрсдэлийг мэдэгдэхүйц бууруулдаг гэсэн нотолгоо олж илрүүлээгүй юм байна.  

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>