Д.Амарбаясгалан, С.Төмөрхүү нар МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Даргад өрсөлдөнө

1010
Д.Амарбаясгалан, С.Төмөрхүү нар МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Даргад өрсөлдөнөУИХ-ын 2016 оны сонгуульд МАН ялалт байгуулж, намынх нь Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Ж.Мөнхбат УИХ-ын гишүүн, Монгол Улсын Сайд, Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга болсон билээ.
 
Иймээс намын дүрмийн дагуу үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, МАН-ын Нарийн Бичгийн даргаар ажиллаж байсан Д.Амарбаясгалан тус намын Ерөнхий Нарийн Бичгийн Даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон юм.  
 
Энэ сарын 20-нд  болох МАН-ын бага хурлаар шинэ Ерөнхий Нарийн Бичгийн Даргаа албан ёсоор тодруулах аж. Мэдээж өрсөлдөгчгүй ганц нэр дэвшигч нь  сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд намаа ялуулсан МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Даргын үүрэг гүйцэтгэгч Д.Амарбаясгалан байх нь тодорхой гэж эх сурвалжууд баталж буй ч уг албан тушаалыг хаших сонирхолтой  өөр нэгэн эрхэм бий гэнэ.
 
Тэр нь Зам Тээврийн сайд асан, "Өндөр Буянт" компаний захирал С.Төмөрхүү. Тэрээр мөн л МАН-ын бага хурлаар намынхаа ЕНБДаргад өрсөлдөхөөр сэтгэл шулуудсан байна. Гэхдээ эх сурвалжуудын өгүүлж буйгаар МАН-ын лидерүүд  түүнийг МАН-ын ЕНБДарга бус Нарийн Бичгийн дарга болох нь зөв гэж үзэж буй бололтой.
 
Э.Мягмар

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>