Автобусны цагийг уртасгахгүй бол иргэд өвлийн хүйтэнд явгарах нь

489

Автобусны цагийг уртасгахгүй бол иргэд өвлийн хүйтэнд явгарах нь

 

Нийтийн тээвэр 07:00-22:00 цагт иргэдэд үйлчлэх үүрэгтэй. Гэвч 21:00 цагаас хойш, ялангуяа захын хорооллын чиглэлийн автобусууд бараг 20:00 цагаас хойш шууд бааз руугаа явчихдаг гэхэд хилсдэхгүй. Гэтэл Төрийн албаны ажилтнуудаас бараг бусад нь буюу хувийн хэвшлийнхэн 10-аас дээш цаг ажиллаж байна. Гэтэл тэдний ажил тарах цагаар нийтийн тээврийн үйлчилгээ зогсож таардаг. Тиймээс нийтийн тээврийн үйлчилгээг уртасгасан цагаар явуулах явуулдаг асуудлыг иргэд байнга ярьдаг.

 

Уг нь автобусны зогссон цагийг микронууд нөхдөг байсан. Гэтэл микро автобуснуудыг насжилт нь дууссан гэх шалтгаанаар үйлчмлгээнээс хассан. Үүний үр дүнд иргэд хохирч оройн 21.00 цагаас хойш нийтийн тээврээ хүлээж зогсох иргэд даарахгүй нь тулд хэдэн буудал алхах нь энүүхэнд болов.

 

Ер нь оройн цагаар том оврын автобусыг бага багтаамжтай нь орлож байсан бол одоо бага багтаамжтай автобусыг жижиг тэргүүд орлох болсон. Гэхдээ тэд 1000 төгрөгөөс дээш үнээр үйлчилж байгаа нь нэг талаараа шүүмжлэл дагуулдаг ч иргэдэд өөр сонголт үгүй учир энэ төрлийн бизнес улам өргөжин тэлсээр байгаа билээ. Энэ нь унаагүй болсон иргэдэд болон халтуур хийж байгаа хүмүүст хэрэгтэй ч нөгөө талаар эдийн засаг элгээрээ хэвтсэн хямралын үед биесээ мөлжиж байгаа нэг хэлбэр болж харагдаж байна. Тиймээс энэ асуудлыг зохион байгуулалтад оруулах цаг нь болсон. Үүний тулд үйлчилгээнд гарч байгаа бүх автобусны жолооч нарыг хоёроос дээш ээлжтэй болгох, үйлчилгээний цагийг нэгээс дээш цагаар сунгах нь илүү оновчтой арга зам хэмээн иргэд хэлэлцэж байгаа юм. Бусад улс орны жишгээс харахад шөнийн автобус гэж явдаг байна.

 

Энэ нь иргэдийн аюулгүй байдалд төдийгүй санхүүд ч чухал нөлөөтэй.

 

 

Т.Гэрэл 

ZALUU.COM


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>