11 сарын 19-ийг автомашингүй өдөр болгон зарлалаа

761

11 сарын 19-ийг автомашингүй өдөр болгон зарлалаа

Өмнөговь аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтэс, Цагдаагийн газар хамтран аймгийн хэмжээнд зам тээврийн осолд өртөж, амь нас эрүүл мэндээрээ хохирсон иргэдийн дуу хоолойг сонсох өдөр, "Автомашингүй өдөр”-ийг 11 сарын 19-нд зохион байгуулахаар боллоо.
Бүх сумдад нэгэн зэрэг зохион байгуулагдах ба тухайн өдрийн 10-14 цагийн хооронд замын хөдөлгөөнийг хаах юм. Мөн холбогдох байгууллагууд зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхтэй холбоотой мэдээ мэдээлэл, гарын авлагыг иргэдэд хүргэж ажиллана.

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>