Топ модельгүй ”Гоёл”

895
Топ модельгүй ”Гоёл”Монголын дизайнеруудын холбооноос зохион байгуулдаг 29 дэх удаагийн "Гоёл" наадам  өчигдөр болж өнгөрлөө. Жил жилийн "Гоёл”-оос шинэ топ моделиор хэн тодрохыг хүлээдэг ч энэ жил тус наадамд топ модель шалгаруулсангүй. 
Зохион байгуулагч Монголын дизайнеруудын холбоо "29 дэх удаагийн наадамд оролцож буй дизайнеруудын бүтээл сайжирсан ч топоор шалгарах хэмжээний модель байгаагүй” гэж үзсэн юм.  Монгол хувцас, загварын хамгийн томд тооцогддог шалгаруулалтын шилдэг дизайнер буюу Гранпри шагналыг "Эртний монгол хийц" загварын товчооны дизайнер О.Уранцэцэг хүртсэн бол шилдэг эмэгтэй загвар өмсөгчөөр Д.Долгион, эрэгтэй загвар өмсөгчөөр н.Азжаргал нар шалгарлаа. 
"Гоёл-2017” наадмын шагналтнууд: 
Ирээдүйтэй загвар өмсөгч Г.Бүрд 
Фото модель О.Ариунзул 
Фото модель Н.Ану 
Дэд байрын шагналт модель Ц.Алтантуяа 
Гранпри шагналт дизайнер "Эртний Монгол хийц"-ийн дизайнер О.Уранцэцэг 
Шилдэг загвар зохион бүтээх товчоо "Мастер Додо" ХХК 
Уламжлалт хувцасны загварын шилдэг дизайнер "Ур Ундрах" ХХК-ийн дизайнер Б.Баасансүрэн 
Үндэсний хувцасны шилдэг дизайнер Үйлдвэрлэл урлалын политехник коллежийн дизайнер М.Энхтуяа 
Шилдэг гоёлын хувцасны дизайнер "Precious Fashion House"-ийн дизайнер Х.Цэрэнлхагва, 
Шилдэг зурагчин М.Цоггэрэл 
Шилдэг make up artist "Наруми" студийн нүүр хувиргагч Г.Нармандах 
Шилдэг үсчин "Видал" салоны үсчин Д.Одонгоо 
Шилдэг залуу дизайнер "Урангоо Идэр" брэндийн дизайнер И.Урангоо 
Тусгай байрын шагнал "Монлайн" ХХК-ийн дизайнер Н.Үнэнбат, Г.Цэрэнханд 
Тусгай байрын шагнал "Жи Энд Эс" ХХК-нийн Сомо брэндээр дизайнер С.Ганзориг 
Өдөр тутмын, чөлөөт, амралтын хувцасны шилдэг дизайнер "Эвсэг" ХХК-ийн хамт олон 
Ивээн тэтгэгчдийн нэрэмжит шагнал загвар өмсөгч Азжаргал, Золбоо, О.Хулангоо, Адъяа

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>