G-Dragon, Жон Ху Ён нар болзооны цуурхалд өртжээ

20

G-Dragon, Жон Ху Ён нар болзооны цуурхалд өртжээ

 

BIG BANG хамтлагийн ахлагч G-Dragon болон загвар өмсөгч, жүжигчин Жон Ху Ён нар болзооны цуурхалд өртжээ. 

Загвар өмсөгч Жон Ху Ён 9 жил үерхсэн найз залуу И Бон Хвигээс салсан гэх мэдээлэл цацагдаад байгаа билээ. Тэд 2016 онд харилцаагаа албан ёсоор олонд ил болгосон бөгөөд салалтынхаа нарийн шалтгааныг дэлгээгүй байна. 

Энэхүү мэдээллийн араас G-Dragon загвар өмсөгч бүсгүйтэй холбоотой байж болзошгүй гэх таамаг гарсан нь олны анхаарлыг багагүй татаад байна. 10Asia-ийн мэдээлснээр GD загвар өмсөгч бүсгүйн инстаграм постуудад лайк дарсан байх ба түүнийг инстаграм дээр дагадаггүй хэрнээ ийнхүү лайк дарсан нь уг цуурхал гарах шалтгаан болжээ. 

Тэдний шүтэн бишрэгчид энэхүү таамаглал ямар ч утгагүй байгааг онцлон, тэднийг болздог гэх үндэслэл байхгүй тухай дурдсан байна. 

 

 

 

https://news.zindaa.mn/4z6l

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>