Арванхоёрдугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээ
БAРУУН АЙМГУУДЫН НУТАГ
Энэ сарын агaaрын температурын дундаж нь Увс, Завханы хойд хэсгээр 24-29 хэм, Алтайн өвөр говиор 11-16 хэм, бусад хэсгээр 18-23 хэм хүйтэн байх ба Увс, Завханы хойд, Ховдын өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас 0.5-1.0 хэмаар хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байна.
Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлчээр хүйтний эрч суларч Идэр, Тэсийн хөндийгөөр шөнөдөө 28-323 хэм, өдөртөө 17-22 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна. Мөн хоёрдугаар арав хоногийн сүүлчээр хүйтний эрч бага зэрэг суларна. Хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үеэр хүйтний эрч чангарч Идэр, Тэсийн хөндий, Хүрэн бэлчирээр шөнөдөө 42-47 хэм, өдөртөө 28-33 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 18-23 хэм хүйтэн байна. Бусад хугацаанд Увс, Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 22-27 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 13-18 хэм хүйтэн байна.
Энэ сард Баян-Өлгийн нутаг, Увс, Ховдын баруун, Завханы зүүн, Баяхонгорын хойд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, Говь-Алтайн зүүн өмнөд, Баянхонгорын өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй.
Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар, дунд үеэр нь нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар, дунд үе болон сүүлчээр нутгийн хойд хагаст цас орж цасан шуурга шуурна. Энэ үеүдэд салхи зарим газраар 12-14м/с, ялангуяа нэг ба хоёрдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр Алтайн уулсаар, гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр нутгийн өмнөд хэсгээр зарим үед 20-24 м/с хүрч ширүүсэх төлөвтэй.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТАГ
Энэ сарын агаарын температурын дундаж нь Дархадын хотгороор 23-28 хэм, Өвөрхангайн ихэнх нутаг, Архангайн зүүн, Булганы өмнөд, Төв аймгийн баруун өмнөд хэсгээр 11-16 хэм, бусад нутгаар 16-21 хэм хүйтэн байх ба Өвөрхангайн ихэнх нутаг, Архангай, Төв аймгийн өмнөд хэсгээр уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 0.5-1.5 хэмаар хүйтэн байх төлөвтэй.
Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлчээр хүйтний эрч суларч Дархадын хотгороор шөнөдөө 28-33 хэм өдөртөө 18-23 хэм, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 14-19 хэм хүйтэн, Өвөрхангайн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна. Мөн гураврдугаар арав хоногийн эхээр хүйтний эрч бага зэрэг суларна. Харин хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үеэр хүйтний эрч чангарч Дархадын хотгороор шөнөдөө 42-47 хэм өдөртөө 29-34 хэм хүйтэн, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 23-28 хэм хүйтэн, Өвөрхангайн ихэнх нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 13-18 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 18-23 хэм хүйтэн байна. Бусад хугацаанд Дархадын хотгороор шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 22-27 хэм хүйтэн, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 18-23 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 13-18 хэм хүйтэн байна.
Энэ сард ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас ахиу, зөвхөн Өвөрхангайн ихэнх нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй.
Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхээр зарим газраар, дунд үе болон сүүлчээр нутгийн хойд хэсгээр, гуравдугаар арав хоногийн эхэн болон сарын сүүлчээр ихэнх нутгаар цас орж цасан шуурга шуурах төлөвтэй.
Салхи нэг ба хоёрдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр зарим газраар 12-14м/с, гуравдугаар арав хоногийн эхээр нутгийн өмнөд хэсгээр 15-17 м/с хүрч ширүүснэ.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТАГ
Энэ сарын агаарын температурын дундаж нь Сүхбаатар, Дорнодын өмнөд хэсгээр 11-16 хэм, бусад нутгаар 17-22 хэм хүйтэн буюу Хэнтий, Сүхбаатарын баруун өмнөд хэсгээр уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 0.5-1.5 хэмаар хүйтэн байх төлөвтэй.
Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлчээр хүйтний эрч суларч Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна. Мөн гуравдугаар арав хоногийн эхээр хүйтний эрч бага зэрэг суларна. Харин хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үеэр хүйтний эрч чангарч Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 22-27 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 16-21 хэм хүйтэн байна. Бусад хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 15-20 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна.
Энэ сард Хэнтийн нутаг, Дорнодын хойд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй.
Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхээр зарим газраар, дунд үеэр нь нутгийн хойд хэсгээр, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй. Гуравдугаар арав хоногийн сүүлчээр нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж явган шуурга шуурна.
Салхи нэг ба хоёрдугаар арав хоногийн эхээр зарим газраар 14-16 м/с, гуравдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн өмнөд хэсгээр зарим үед 18-20 м\с хүрч ширүүсэх төлөвтэй.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТАГ
Энэ сарын агаарын температурын дундаж нь 12-17 хэм хүйтэн буюу ихэнх нутгаар уур амьсгалын дунджийн орчим байх төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлчээр хүйтний эрч суларч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна. Мөн гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар хүйтний эрч суларна. Харин хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд хугацаанд хүйтний эрч чангарч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 19-24 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 13-18 хэм хүйтэн байна. Бусад хугацаанд Дундговийн нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 13-18 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.
Энэ сард Өмнөговийн зүүн өмнөд, Дорноговийн баруун өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, Өмнөговийн баруун хил орчмын нутгаар уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй.
Нэгдүгээр арав хоногийн сүүлчээр нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж явган шуурга шуурна. Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр нутгийн зарим газраар цас орж шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй.
Салхи нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр зарим газраар 14-16 м/с, зарим үед Арц Богдын өвөр хоолойгоор түр зуур 24 м/с хүрч ширүүсч болзошгүй.