“Spice Girls” хамтлагийн Мел Би нүцгэлж бүсгүйчүүдэд урам өгөв

906

“Spice Girls” хамтлагийн Мел Би нүцгэлж бүсгүйчүүдэд урам өгөвХамгийн халуухан охидын хамтлаг байсан "Spice Girls” хамтлагийн дуучин Мел Би нүцгэн зургаараа охид эмэгтэйчүүдэд хандан өөрийн тань бие ямар ч байсан хайрлаж байхыг зөвлөж урам өгөв.

 

Алтан цаг, бугуйвчийг хослуулан гартаа зүүсэн 41 настай дуучин толинд өөрийгөө харж буй мэтээр авахуулсан зургаа инстаграмдаа тавьж, өөрийн өө сэв бүхнээ хайрла хэмээн бичжээ.

 

Гурван хүүхдийн ээж тэрбээр өнгөрсөн хугацаанд багагүй жин нэмсэн бөгөөд өнгөрөгч долдугаар сарын дөрвөнд гоолиг биеэ гайхуулж Ибиза аралд амарсан байдаг. Тухайн үед Мел Би 13 кг жин хаяад байсан нь тэр юм. Тэрбээр жингээ барьж, гоолиг байхын тулд дасгал хөдөлгөөнийг тууштай хийдэг тухайгаа хуваалцжээ.

 

 

И.МӨНХЦЭНГЭЛ

Эх сурвалж: www.zone.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>