Пакистанд нисэх онгоц осолджээ

927

 

Пакистаны олон улсын агаарын тээврийн компанийн зорчигч тээврийн нэг онгоц 7-ны үдээс хойно Пакистаны умард нутгийн Хавелиан нутагт унажээ. Тус онгоцон дээр гадаадын 3 иргэний хамт 47 хүн сууж явсан байна.

Осолд орсон зорчигч тээврийн онгоц дотоодын ээлжийн нислэгийн онгоц бөгөөд онгоцны багийн 5 хүн, 42 зорчигч сууж явжээ. Зорчигч тээврийн онгоц орон нутгийн цагаар 7-ны 15 цаг 38 минутад баруун хойд нутгийн Читралаас хөөрч Исламабад руу нисэж, 1 цаг гаруй болсны дараа нисэх буудлын цамхагтай харилцаа тасалдсан гэж нисэх онгоцны буудлын хэвлэлийн төлөөлөгч хэллээ.

Эдүгээ Пакистаны иргэний агаарын тээврийн байгууллагынхан холбогдох мэдээллийг цуглуулж байгаа аж. /D/

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>