Японы Ибараки мужид хүчтэй газар хөдлөлт болжээ

1007

 

Өчигдөр орой Японы Ибараки мужид хүчтэй газар хөдлөлт болжээ.

Японы Цаг уурын агентлагийн мэдэгдсэнээр, орон нутгийн цагаар лхагва гарагийн оройн 9:30 цагийн үед тус мужийн нутгийн хойд хэсэгт 6.3 баллын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Газар хөдлөлтийн голомт нь 11 км-ийн гүнд байжээ.

Атомын цахилгаан станцуудад /АЦС/ хяналт тавих газрын албаны хүмүүс хэлэхдээ "газар хөдлөлтийн голомтын ойролцоох АЦС-ууд болон АЦС-уудтай холбоотой байгууламжууд, тэдгээрийн дотор Фүкишима Дайичи станц хэвийн ажиллаж байна. Ямар нэгэн доголдол гараагүй” гэв.

Газар хөдлөлт болсон мужийн албаны хүмүүстэй хамтран ажиллаж, нөхцөл байдалтай нэн даруй танилцаж, хохирлыг үнэлэхийг холбогдох албаны хүмүүст Японы Ерөнхий сайд Шинзо Абэ үүрэг болгожээ.

Г.Доржханд

Эх сурвалж: Монцамэ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>