|
Видео

Шинэ мэдээ

“Офшор” С.Баярцогтод АТГ эрүүгийн хэрэг үүсгэжээ

“Офшор” С.Баярцогтод АТГ эрүүгийн хэрэг үүсгэжээ

 

УИХ-ын гишүүн, МУ-ын сайд асан  С.Баярцогтод Авлигатай тэмцэх газраас Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр түүнийг офшор данстай нь холбоотойгоор шалгаж байгаа бололтой.

2013 онд Эрэн Сурвалжлах Сэтгүүлчдийн Консорциумаас С.Баярцогтыг "Credit Suisse" банканд нэг сая доллартой офшор бүсэд компани байгуулсан тухай мэдээлэл гарч нэг хэсэгтээ л шуугиан тарьж байв. 

Тэгвэл өнгөрөгч сарын 19-нд Ц.Туяацэцэг гэх эмэгтэй эрхэм С.Баярцогтын офшор дансанд нэг бус 9,2 сая ам доллар байгаа тухай мэдээлэл хийж, хуулийн байгууллага түүнийг шалгахыг хүсэж байгаагаа илэрхийлсэн. 

Тодруулбал, одоогийн байдлаар С.Баярцогтын дансанд 2009 оны аравдугаар сарын 27-ны өдөр орсон 9.2 сая ам.доллар байгаа бөгөөд энэ нь Швейцарийн "Credit Suisse" банкнаас илгээсэн мөнгөний эх сурвалжийг баталгаажуулах хүсэлтээр нотлогдож байгаа аж.
Улмаар "2016 оны зургаадугаар сарын 27-ны өдөр Швейцарь улсын Холбооны Улсын Шүүхэд эрүүгийн хэргийн 305 дугаар зүйл буюу мөнгө угаасан гэх хэрэг үүсгэн С.Баярцогтыг сэжигтнээр татан шалгаж байгаа. Бид шалгуулахаар 27 баримт явуулсан байгаа.

2009 оны аравдугаар сарын 27-ны энэ өдөр Оюу Толгойн гэрээг үзэглэсэн цаг хугацаатай давхцаж байгаа. Мөн С.Баяр Ерөнхий сайдын албан тушаалаа өгч байх үетэй давхцаж байгаа учраас С.Баяр ч мөн их хэмжээний мөнгийг Оюу Толгойгоос авсан гэх хардлага төрж байна.

Тухайн үед С.Баярцогт Сангийн сайд байхдаа Оюу Толгойгоос мөнгө халааслах бүх л таатай нөхцөлийг бүрдүүлсэн. Бид анхнаасаа гомдол гаргахдаа энэ мөнгийг Оюу Толгойгоос эх сурвалжтай гэж үзэж байгаа” хэмээн мэдэгдсэн юм.

Г.Сар

http://www.zuv.mn/page/newsmore/7852

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.