"Боловсрол суваг” телевизээр олны хүртээл болох гэж буй "Моngolia`s Next Top Model” шоу нэвтрүүлгийн зөвлөх продюсерээр Их Британийн "Thumbs up” продакшн, "Britain’s next top model” шоу нэвтрүүлгийн ерөнхий продюсер Мартин Рэдмен ажиллахаар болжээ. Түүний хувьд шоу нэвтрүүлгийн төрөлд ажилласан туршлагатай бөгөөд "Britain’s next top model” нэвтрүүлгийн продюсераар 12 жил ажилласан байна. Мартин Рэдмен өчигдөр Монголд ирсэн байна. Улмаар АНУ-ын "CBS” телевизийн албан ёсны эрхтэй "Mongolia’s next top model” нэвтрүүлгийн зохион байгуулагчдын зүгээс маргааш 11.00 цагаас "Шангрилла Молл”-д албан ёсны хэвлэлийн бага хурал зохион байгуулж, шоуныхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх гэнэ.
Эх сурвалж http://www.info.mn