|
Видео

Шинэ мэдээ

Бейонсе “Грэмми” хүртэв

Бейонсе “Грэмми” хүртэвДуучин Бейонсегийн дуулсан "Formation” дууны видео клип "Грэмми” хүртэв. Шилдэг клипний төрөлд Бейонсегийн дуунаас гадна Леон Бриджес, "Coldplay” хамтлаг, Жейми Экс-Экс, "Ok Go” хамтлаг өрсөлдсөн юм. "Шилдэг хөгжмийн кино” номинацид Бейонсегийн бас нэг уран бүтээл болох "Lemonade” өрсөлдсөн боловч Рон Ховардын "Битлз: Долоо хоногийн найман өдөр” (The Beatles: Eight Days a Week - The Touring Years) баримтат кинонд ялагджээ.
 
"Грэмми” мэргэжлийн хөгжимчдийн шагнал олгох ёслол анх 1957 онд Лос-Анжелес хотод Томас Эдисоны бүтээсэн анхны пянз тоглуулагчийн 80 жилийн ойгоор бий болсон.  
 
М.Хүслэн
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.