Д.Амарбаясгаланг “Хангарди” одонгоор шагналаа

917

 Д.Амарбаясгаланг “Хангарди” одонгоор шагналаа
Д.Амарбаясгаланг “Хангарди” одонгоор шагналаа

"Эх орончдын өдөр”, МАН байгуулагдсаны 96 жилийн ойн баярыг тохиолуулан МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланг нийслэлийн дээд шагнал "Хангарди” одонгоор шагналаа. Түүнийгнийслэлийн Монгол Ардын Намын хорооны гишүүнээс эхлэн олон жил ажиллаж, нийслэлийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буйг өндрөөр үнэлэн ийнхүү нийслэлийн дээд шагналаар шагнасан юм.

Тэрбээр 2008-2016 онд нийслэлийн Монгол Ардын Намын хорооны гишүүн, тэргүүлэгч, дэд дарга. Мөн нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 2008, 2012, 2016  онуудад төлөөлөгчөөр сонгогдон Тэргүүлэгч гишүүн, Намын бүлгийн дарга, 2016 оноос МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байна гэж нийслэлийн ЗДТГ-ынХэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>