Доналд Трампд дургүй нь хүрсэн Ангела Мэркел, Иванка Трамптай уулзлаа
Германы нөлөө бүхий эмэгтэй Ангела Меркел саяхан АНУ-ын цагаан ордонд зочилж Доналд Трамптай биечлэн уулзсан юм. Гэвч шинэ ерөнхийлөгч Доналд Трамп түүнийг үл тоомсорлон, бүдүүлэг байдлаар хүлээн авсан нь хоёр улсын хоорондын хамтын ажиллагааг ганхуулах үйлдэл болсон гэдгийг улс төр судлаачид дүгнэсэн юм.
Аавынхаа тоомжиргүй үйлдлийг засах гэж оролдсон мэт түүний охин Иванка Трамп цагаан ордонд айлчилсан Ангела Мэркелийг хүндэтгэлийн оройн зоогонд урьжээ. Тэдний уулзалт эмэгтэйчүүдийн эрхийн талаар асуудалд нэмэр болсноос гадна Америк болон Германы амжиллтай яваа бизнеменүүдийг хооронд нь танилцуулж, зуучилжээ.
Э.Сугар