Б.Гарамгайбаатарыг 5-10 жил хорих заалттай зүйл ангиар шалгаж байна

847

Б.Гарамгайбаатарыг 5-10 жил хорих заалттай зүйл ангиар шалгаж байна

 

Түүнийг УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарыг өнгөрсөн хоёрдугаар сарын 21-ны өдрөөс хойш цагдан хорьж байна. Түүний хоригдох хугацаа өнгөрсөн гуравдугаар сарын 6-нд дууссан ч яллагдагчаар татсан тул хорих хугацааг дахин хоёр сараар сунгасан. Тодруулбал, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 263.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй. Шалгалтын явцад түүнд дахин нэг зүйл анги нэмсэн гэж эх сурвалж мэдээллээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 264.2 гэсэн зүйл ангийг нэмжээ.

Тус зүйл ангиудад

 

150 дугаар зүйл. Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх

150.3.Энэ хэргийн улмаас бусдад их буюу онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

263 дугаар зүйл. Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу

263.2.Энэ хэргийг давтан үйлдсэн,уг хэргийн улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

264 дүгээр зүйл. Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх

264.2.Энэ хэргийг давтан, эсхүл хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас их буюу онц их хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг юм.

 

Сануулахад, УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарыг Хөгжлийн банкнаас Халзан бүргэдэй, Солонготын давааны чиглэлийн замын гүйцэтгэл 38 орчим хувьтай байхад тухайн газарт дахин шинээр зам тавих ойлголтыг Засгийн газарт ойлгуулж нэмж нийт 43.6 тэрбум төгрөгийг гаргуулж аваад "Монроуд” компанид шууд шилжүүлж өгсөн хэрэгт буруутгаж байгаа талаар эх сурвалж мэдээлээд байгаа. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, түүний хүү "Монроуд" компанийн захирал Г.Тэнгис, тус компанийн нягтлан бодогч Б.Гарамгайбаатарын төрсөн дүү Б.Оюунцэцэг нарыг ч шалгаж эхэлсэн байдаг.

 

 

Б.Чимэг

http://www.zaluu.com/read/10a06bfga

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>