|
Видео

Шинэ мэдээ

Өчигдөр, 17:56
20-07-2017, 16:37

Х.Бат-Ялалт: Өөрийнхөө тагнуул бишийг нотолж чадаагүй байж шударга ёс ярих нь хэр зохимжтой вэ

 

Х.Бат-Ялалт: Өөрийнхөө тагнуул бишийг нотолж чадаагүй байж шударга ёс ярих нь  хэр зохимжтой вэ  "Шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийлээ. Тэрбээр:

Цаг үеийн нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбоотойгорр бид МАН-ын дарга,  ТЕГ-ын дарга, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж гуравт шаардлага хүргүүлсэн.  Энэ ямар учитай юм гэхээр Та бүхэн харсан байх. "Мэдээ.мн” гээд сайт дээр  "Хурц хуулийнхныг хуурсаар байх уу” гэсэн нийтлэл гарсан. Энэ мэдээлэл дээр УИХ-ын гишүүн, сүүлийн 30 жил шахам хуулийн салбарт бодлого тодорхойлж байсан нэгэн эрхмийг  гадаадын тагнуулын байгууллагад элссэн гэдэг маш ноцтой яриаг генерал Баатар гэдэг хүн яриад байна ш дээ.  Хаана байна аа, тэр  хууль хяналтын байгууллага, шударга шүүх.. Хаана байгаа юм бэ тэр улстөрчийн ёс зүй . Өнөөдөр өөрийнхөө тагнуул мөн бишийг  нотолж чадаагүй байж шударга ёс яриад сууж байх нь хэр зохимжтой юм. Өнгөрсөн хугацаанд Нямдоржийг гүтгэсэн гэдэг нэг ч юм байхгүй байгаа нь хамгийн сонин. Харин төрийн нууц задруулсан гэх хэргээр Баатар гэдэг генералыг аваачаад хорьж байсан. Та нар энэ мэдээллийг аваад үзээрэй. Хятадын нэгэн эмэгтэйгээс боодолтой мөнгө авсан гэнэ. Хаа байгаа тэр 1992 оны явдлыг одоо нууцын зэрэглэлээс гаргах хэрэгтэй ш дээ. Би хуульч хүний хувьд Монголын төрд гадны тагнуул шургасан гэдэгт итгэж явдаг.  Монгол хүн өнөөдөр өөртөө итгэлгүй болсон. Энэ их баялгийг гадагш нь зөөж байна. Ийм баялагтай байгаа хэрнээ бид яагаад ядуу амьдарч байна. Яагаад цөөн хэдэн хүн хагартлаа баяжчихаад төрийн эрх мэдэл рүү зүтгээд байгаа юм.  

Та нар Нямдоржийг Гүндалайтай маргалдаж байхыг мэднэ. Гүндалай хүн гүтгэсэн үү, аль эсвэл Нямдорж эх орноосоо урвасан уу гэдэг асуудал нэг нь онц хүнд гэмт хэрэг, нөгөө нь хүндэвтэр гэмт хэрэг. Хэрэвээ Монгол Улсад шударга шүүх байсан бол хэн нэг нь заавал ял авах байсан байхгүй юу. Гэтэл хэн нь  ч ял аваагүй. Харин Баатар генералыг шоронд аваачаад хийчихсэн. Монгол төрийн өндөр албан тушаалтан гадаад оронд айлчилсан бол тайлан гаргаж өгөх ёстой. Ийм тайлангаа гаргаж өгөөгүй.

Тэгэхээр одоо бүгдээрээ асуудалд бодитой ханддаг болоё оо гэж уриалмаар байна.

Тавдугаар сарын 29-иг хүртэл яагаад шүүх шударга биш байгаа юм гэсэн асуудлаар цуврал хэлэлцүүлэг зохиох юм.  Манайхан улостөржлөө гэдэг. Гэтэл одоо бүгдээрээ улстөржих цаг. Аливаа зөв бурууг бүгдээрээ ярилцах цаг болоод байна.

Баатар генерал ярилцлагадаа "Нямдоржийн Хятадын тагнуулын асуудлыг шалгаж өгөхийг хүсч прокурорт өргөдөл гаргасан. Тэндээс  энэ асуудлыг Тагнуулын Ерөнхий газарт шилжүүлсэн байдаг. Гэтэл тус газрын дарга Хурц Нямдоржтой нутаг ус нэг гээд энэ асуудлыг шалгах бодолгүй байгаа бололтой. Тэгэхээр ТЕГ-ын дарга  ажлаа шударгаар хийгээч ээ. Үнэхээрэ Хятадын тагнуулын байгууллагад элссэн юм уу, үгүй юу, тэр 40 хэдэн хуудас материалыг улсын нууцын зэрэглэлээс гаргаж байгаад олон нийтэд мэдээллэх хэрэгтэй  Сая Зоригийн хэргээс шаардлагатай хэсгийг нь нууцын зэрэглэлээс гаргаж олон нийтэд мэдээллээ. Тэгэхээр ийм боломж байгаа биз дээ.

Нямдорж гэдэг хүнийг эх орноосоо урвасан гэх яриа 1992 оноос эхлээд л яригдлаа ш дээ. Тэр хүн бол зүгээр нэг Бат-Ялалт биш шүү дээ. Хууль зүйн сайд байсан, УИХ-ын гишүүнээр өнөөг хүртэл тасралтгүй ажиллаж байгаа хүн ш дээ. Гишүүн байхдаа Хятад улсад зорчсон, очсон шалтгаанаа дандаа өөр үндэслээр  тайлбарладаг, тэнд арх уугаад согтсон тасарсан гээд энэ дунд чинь маш ноцтой ноцтой мэдээлэл яваад байна” гэдгийг тэрбээр мэдээлийнхээ үеэр онцолсон юм.


П.Булган


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.