Допинг их хэрэглэвэл төмсөг хатаж, устах аюултай

1651
Өнөө жилийн баяр наадмаар тав давсан 16 бөхийн сэргээшийн шинжилгээний хариуг Бөхийн холбооноос өнгөрсөн даваа гаригт олон нийтэд мэдээлсэн билээ. Тав давсан 16 бөх болон сурын харвааны 10 тамирчин шинжилгээнд хамрагдсанаас энэ жил тав давж улсын начин цол авсан Говь-Алтай аймгийн Тонхил сумын харьяат Б.Суманчулуун, Архангай аймгийн Тариат сумын харьяат Н.Адъяабат нараас сэргээш илэрсэн нь батлагдсан юм. Монголын бөхийн холбооноос, сэргээшийн талаар бөхчүүдэд хангалттай мэдээлэл өгдөг гэж байсан боловч улсын начин Н.Адъяабат "Бөхийн холбооноос нэг ном өгч байсан. Мэргэжлийн нэрээр бичсэн байсан болохоор сайн ойлгоогүй. Сэргээшийн талаар сайн мэдэхгүй. Наадмын өмнө бэртэлтэй байсан болохоор эм хэрэглэсэн” гэж байна.  

Допинг гэдэг нь яг сэргээш гэж орчуулагдахгүй бөгөөд монголчилбол хорт эмийн нийлбэр гэсэн утгатай үг юм байна. Ийм төрлийн бодисыг туйлдаж, тураалын дээд зэрэгт орсон хүний биеийн ерөнхий байдлыг дээрдүүлэх зорилгоор хэрэглэдэг аж.  

Харин ийм бодис хэрэглэсэн тамирчид уралдаан тэмцээнийхээ vед амь насаа алдах, яс нь хугарч, булчин, холбоос, зөөлөн эд нь тасарсан зэрэг эмгэнэлтэй явдал их гарчээ. Учир нь допинг хэрэглэснээр биеийн холбогч эдvvд зузаарч, уян хатан чанараа алддаг болохоор холбогч эдийн язрах гэмтэл ихэсч, булчингийн  хальсны доторх бичил судсууд задарч цус хурж, идээлдэг байна. Мөн допинг элэгний vйл ажиллагааг алдагдуулж, бүх төрлийн хорт хавдар тусах нөхцлийг бүрдүүлдэг бөгөөд vvнээс болж гэр орноороо сvйрсэн тохиолдол манай улсад болон дэлхийн олон оронд байдаг ажээ. 

Хамгийн гол нь хортой нэгдлийн бодис хэрэглээгүй үедээ ямар ч хүний тархи булчин, шөрмөс, хүч чадлынхаа талаар мэдэрч, тархи сэтгэц нь тухайн хүний үйлдлийг удирдаж, чаддаг байна. Харин допинг хэрэглэсэн тамирчинд энэ хоёр мэдээлэл тасардаг учир тамирчин булчин шөрмөсөө тасарч ясаа хугарах хvртэл хэрээс хэтэрсэн хvч гаргадаг аж. Тэгэхээр бараг эрүүл ухаанаар бие, тархиа удирдаж чадахаа больдог гэсэн үг. Мөн допинг хэрэглэсэн тохиолдолд бэлгийн сулралд ордог байна. Төмсөгнөөс боловсорч бие организмд зохих хэмжээгээр орж байдаг бодисыг хорт нэгдлүүдийн хамт гаднаас биед өгсөн тохиолдолд  төмсөг тэр бодисыг "vйлдвэрлэх” шаардлагагvй болсоноор хатаж vгvй болдог байна. 

Допинг хэмээх хорт нэгдлүүд хүний амь нас, удам угсаанд маш муугаар нөлөөлдөг учраас олон улсын олимпийн хорооноос  тамирчдын эрүүл мэнд, үр удмыг хамгаалах үүднээс ийн хатуу хориглодог нь учиртай. Дугуйн спортын алдартай тамирчин Лэнс Армстронг 1996 оны аравдугаар сард түрүү булчирхайн хорт хавдартай болсоноо мэдсэн бөгөөд хорт хавдар нь уушиг, тархи, хэвлийд нь үсэрхийлсэн учир эмч нар түүнд амьдрах магадлал 20 хувь байна гэж хэлсэн байдаг. Түүнийг допинг хэрэглэсэн болохыг тогтоож, долоон удаагийн дэлхийн аваргын амжилтыг хүчингүй болгосон түүхтэй. Хорт хавдраас амьд гарч чадсан тэрбээр хожим ярихдаа "Миний амжилт, миний амжилт биш сэргээшийн хүч. Ийм хортой зүйл хэрэглэж байна гэдгээ тухайн үед огтхон ч ойлгоогүй байсан харамсалтай байна. Би үлдсэн амьдралаа хүмүүсээс уучлал гуйхад, тэдний итгэлийг эргүүлэн авахад зориулна” гэж ярьсан байдаг.

Н.Чимгээ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>