ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ТАТВАР ТӨЛӨХ ХУГАЦАА ИРЭХ САРЫН 1-НД ДУУСНА

764

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ТАТВАР ТӨЛӨХ ХУГАЦАА ИРЭХ САРЫН 1-НД ДУУСНА

 

НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор батлагдсан "Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ын дагуу Автотээврийн болон өөрөө явагч хэрэслийн албан татвар, төлбөрийг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч, тогтоосон хугацаанд төлнө.

  • 1,6 тоогоор төгссөн бол нэгдүгээр сард
  • 2, 7 тоогоор төгссөн бол хоёрдугаар сард
  • 3, 8 тоогоор төгссөн бол гуравдугаар сард
  • 4, 8 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард
  • 5, 0 тоогоор төгссөн бол тавдугаар сард
 
МОНГОЛ УЛСЫН АВТОТЭЭВРИЙН БОЛОН ӨӨРӨӨ ЯВАГЧ ХЭРЭГСЛИЙН АЛБАН ТАТВАРЫН ХУУЛЬ


7 дугаар зүйл. Албан татвар төлөх хугацаа
1. Хувь хүн нь авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн 6 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө харьяалах татварын албанд төлнө. Хэрэв 6 дугаар сарын 1-нээс хойш авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг импортоор оруулж ирсэн бол харьяалах татварын албанд тухайн жилдээ багтаан үлдсэн хугацаанд ногдох татварыг төлнө.
75 дугаар зүйл. Татварын хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх захиргааны хариуцлага
75.1.4. … үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар, алданги, торгууль төлөхөөс зайлсхийсэн хувь хүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний, эсхүл түүнийг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Татвар төлөгч нь өөрийн харъяа дүүргийн татварын хэлтсийн дансны дугаарын дагуу албан татвар, төлбөрийг аль ч банкинд төлөх боломжтой. Мөн аль ч татварын хэлтэс, татвар хураах цэгүүдэд төлбөр төлсөн баримтаа үзүүлж, тамга даруулан баталгаажуулах боломжтой гэж нийслэлийн Татварын газраас мэдээлэв.

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>