Гар утастай нөхөрлөсөн хүүхэд хожуу хэлд ордог нь тогтоогджээ

969

Гар утастай нөхөрлөсөн хүүхэд хожуу хэлд ордог нь тогтоогджээ

 

Бага насны хүүхдийн өсөлтөд гар утас, таблет сөргөөр нөлөөлдөг болох нь улам батлагдсаар байна. Саяхан зургаан сартайгаас хоёр хүртэл настай 900 хүүхдийн дунд явуулсан судалгаагаар гар утасны дэлгэц шагайх нь тэдний хэл ярианы хөгжилд саад болдог нь харагджээ.

Бүр дэлгэц шагайсан 30 минут тутамд хэл ярианы хөгжил хойшлох магадлал 49 хувиар нэмэгддэг гэсэн байна.

Канадын Хүүхдийн Эмнэлгийн мэргэжилтнүүд судалгааг хийж, Pediatric Academic Societies жил бүрийн чуулган дээр үр дүнгээ танилцуулжээ.

Харин дохио зангаа, биеийн хэл, нийгмийн харилцаа зэрэг бусад харилцааны хөгжилд нөлөөлөл байхгүй гэсэн дүгнэлтэд одоогоор хүрсэн байна.

Судалгаанд оролцсон Мичиганы Их сургуулийн туслах профессор Жэнни Радески хэлэхдээ "Хүүхдийнхээ хэл ярианы хөгжилд янз бүрийн боловсролын аппликэшнүүд тус болно гэж бодоод хэрэггүй” гэж эцэг эхчүүдэд зөвлөжээ.

Тэрээр 18 сар хүртлэх насны хүүхдүүдэд мобайл төхөөрөмж хэрэглүүлэхгүй байх хэрэгтэйг онцолж, харин эцэг эхчүүд амьд харилцаанд хүүхдээ оролцуулах нь чухал нөлөөтэй болохыг зөвлөсөн байна.

Радески эмчийн үзэж байгаагаар хүүхэд дэлгэцнээс 2 хэмжээст орон зайн мэдээллийг авдаг ба харин эргэн тойронд нь 3 хэмжээст орон зай оршиж байдаг тул дэлгэцнээс ойлгосон зүйлээ бодит амьдралд илэрхийлэхэд бэрхшээлтэй тулгардаг гэнэ.

Судлаачид мобайл төхөөрөмжийн хэрэглээ хүүхдийн бусад хөгжилд ямар нөлөөтэй болохыг үргэлжүүлэн судлахаар болжээ.

Эх сурвалж: Time.Com

Р.ТӨМӨР, IKON.MN

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>