Outlaw хамтлаг бие даасан тоглолтоо хийнэ

382

Outlaw хамтлаг бие даасан тоглолтоо хийнэOutlaw хамтлаг нь 2012 онд "Thank you Outlaw” таван жилийн ойн тоглолтоо хийснээс хойш бүрэн хэмжээний тоглолт хийгээгүй байсан.

Тэгвэл энэ сард тус хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ "Lovebeat” 100 хувь амьд, бие даасан тоглолтоор сонсогч, фэнүүддээ бэлэг барих гэж байна.

Тоглолт 2016 оны арваннэгдүгээр сарын 25-нд "CROCUS Event Hall”-д 19:00 цагт болно.

Тоглолтод Outlaw хамтлагийн 28-32 хит дуу дуулагдах бөгөөд амьд хөгжмийн UFO хамтлаг хөгжмийг тоглох юм.

Тус хамтлагийн уран бүтээлчид хөгжмийн төгс дуугаралт, гэрэл, лед дэлгэцийн гайхамшгийг уран бүтээлтэйгээ хослуулж, мартагдашгүй оройг фэнүүддээ зориулна гэдгээ онцоллоо. Түүнчлэн Outlaw хамтлаг нь тоглолтоосоо өмнө "Би дуулж өгье” шинэ уран бүтээл гаргахаар ажиллаж байна.

Тоглолтын зохион байгуулагчаар "On and Off продакшн” ажиллаж байгаа бөгөөд ерөнхий ивээн тэтгэгчээр Жи-Мобайл, АПУ комани оролцоно.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 97117733, 97117744

ТОГЛОЛТЫН ТАСАЛБАРЫГ WWW.TICKET.MN БОЛОН 1900-1800 ҮНЭГҮЙ ХҮРГЭНЭ.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.