Трамп ОХУ-д "нууц дамжуулсан" гэх хардлагад тайлбар хийлээ

811

Трамп ОХУ-д "нууц дамжуулсан" гэх хардлагад тайлбар хийлээ

 

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр нийгмийн сүлжээгээр дамжуулан, терроризмтой тэмцэх асуудлаар ОХУ-тай зөвлөлдсөнөө онцолж, энэ талын мэдээллийг ОХУ-тай хуваалцах бүрэн эрхтэй гэдгээ мэдэгдсэн байна.

Ийнхүү мэдэгдэх болсны учир нь энэ сарын 15-ны өдөр америкийн хэвлэлүүд Дональд Трампыг Орост "нууц дамжуулсан" хэмээн мэдээлсэнтэй холбоотой ажээ.

Дональд Трамп твиттертээ "Тухайн үед би терроризмтой тэмцэх, агаарын аяллын аюулгүй байдал зэрэг асуудлаар Оросын талтай зөвлөлдсөн юм. Миний бие ерөнхийлөгчийн хувиар ингэх бүрэн эрхтэй. Мөн хэт даврагч "Лалын улс", терроризмд цохилт өгөх эрч хүчээ ихээхэн дээшлүүлэхийг би хувиасаа ОХУ-д уриалж байна" гэжээ.

М.Баяр

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>