СХД-ИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ГАДНА ТАЛБАЙГ ТОХИЖУУЛЖ БАЙНА

633

СХД-ИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ГАДНА ТАЛБАЙГ ТОХИЖУУЛЖ БАЙНА

Энэ оны тохижилт, ногоон байгууламжийн ажлын хүрээнд  Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн гадна талбайн тохижилтын ажлыг эхлүүлээд байна.

Тохижилтын ажлаар хуучин авто замыг засварлаж, эмнэлгийн арын талбайн авто замын хучилтыг байгалийн чулуун замаар төлөвлөсөн ба нийт 61 ширхэг эко хавтан бүхий автомашины зогсоол хийгдэхээс 5 ширхэг автомашины зогсоолыг хөгжлийн бэрхшээлтэй иргэний зориулалтаар бусад зогсоолыг энгийн байхаар төлөвлөжээ.

Мөн 1145 м2 явган хүний зам, 2209.7 м2 зүлэг, 20 ширхэг мод, 390 у/м ургамалан хашлага, гэрэлтүүлэг, 18 ширхэг сандал, 10 ш хогийн сав, 2 ширхэг сүүдрэвч, тэмдэг тэмдэглэгээ бүхий иж бүрэн тохижилтын ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны захиалгаар Монголын Хурдны зам ХХК гүйцэтгэж байна. Тохижилтын ажил графикийн дагуу хийгдэж байгаа бөгөөд нийт ажлын явц 20 хувьтай байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>