ХӨЛБӨМБӨГИЙН ЗАЛУУЧУУДЫН ШИГШЭЭ БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН ТОДОРЛОО

1008

ХӨЛБӨМБӨГИЙН ЗАЛУУЧУУДЫН ШИГШЭЭ БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН ТОДОРЛОО

Ирэх сарын 19-23-ны өдрүүдэд Тайландын нийслэл Бангког хотноо болох "Азийн 23 хүртэлх насны АШТ”-ний урьдчилсан шатны тоглолтуудад оролцох Монгол Улсын залуучуудын шигшээ багийн бүрэлдэхүүн бүрэн тодорлоо.

Шигшээ багийн ахлах дасгалжуулагч Майкл Вайсс сүүлийн хоёр сарын турш шинжсэн хөлбөмбөгчдөөс шилдэг гэсэн 30 залууг өөрийн багт дуудсан. Дуудагдан тоглогчид багагүй хугацаанд бэлтгэл хийн, МҮОХ-ны байранд байрлан нэг баг болж, "Хүрхрээ үндэсний дээд лиг”-ийн "Эрчим”, "Сэлэнгэпресс”, "Эф Си Улаанбаатар” клубүүдтэй нөхөрсөг тоглолтууд хийсэн юм. Тэдгээр тоглолт, бэлтгэлүүд дээр өөрийгөө харуулж чадсан болон өөрийн арга багтаа нэгтгэхээр эртнээс төлөвлөсөн шилдэг 23 тоглогчийг шигшээ багт албан ёсоор багтаалаа.

Монголын 23 хүртэлх насны залуучуудын шигшээ багийг "Хүрхрээ үндэсний дээд лиг”-ийн "Атлетик 220”, "Хоромхон”, "Эрчим”, "Дэрэн”, "Сэлэнгэпресс”, "Хангарьд”, "Гоёо Эф Си”, "Унаганууд”, "Улаанбаатар сити” гэсэн клубүүдэд тоглодог хамгийн шилдэг тоглогчид бүрдүүлэх болсон.

ХӨЛБӨМБӨГИЙН ЗАЛУУЧУУДЫН ШИГШЭЭ БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН ТОДОРЛОО

 

Герман дасгалжуулагч Майкл Вайсс "Би шигшээ багтаа сэтгэл хангалуун байна. Манай тоглогчдод авьяас бий. Бид богино хугацаанд чамлашгүй ахиц гаргасан. Урт хугацаанд тогтмол бэлтгэлтэй байвал цаашид амжилтанд хүрэх бүрэн боломж байна" гэлээ.

Манай шигшээ баг "Азийн 23 хүртэлх насны АШТ”-ий "H хэсэг”-т Тайланд, Индонези, Малайз улсуудтай өрсөлдөнө. Тэмцээнээс өмнө Солонгост нэгдсэн бэлтгэл хийхээр ирэх сарын 5-нд эх орноосоо өмнө мордоно.

Эх сурвалж: Оллоо.мн Б.Орхон


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>