14 шар, дөрвөн улаан хуудастай тоглолт өрнөлөө

207
14 шар, дөрвөн улаан хуудастай тоглолт өрнөлөө
Монголын хөлбөмбөгийн холбооны "Хүрхрээ" үндэсний дээд лигийн өчигдрийн хуваарьт "Хангарьд" клуб "Улаанбаатар сити" багтай тоглолоо. Энэ тоглолтод "Улаанбаатар сити" баг "Хангарьд"-ыг 3:1-ээр буулган авав. Тоглолтын гоолын салхийг "Улаанбаатар сити"-гийн Ц.Түмэнжаргал оруулсан бол хоёрдугаар үеийн 54 дэх минутад тус багийн ленгионер тоглогч Акира Хигашияама тоог 2:0 болгосон. Энэ гоолоос удалгүй Ц.Түмэнжаргал 68 дахь минутад багтаа гурав дахь гоолыг авчирсан юм. Хоёр багийн өрсөлдөөн ширүүн өрнөж, нийт 14 шар, дөрвөн улаан хуудас энэ тоглолтод өргөгдөв. Тоглолтын 90 дэх минутад "Хангарьд"-ын О.Мижиддорж гоол оруулсан ч оройтсон байлаа.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.