Авьяаслаг бариста Ван Гогийн зургийг кофен дээр зуржээ

844

Авьяаслаг бариста Ван Гогийн зургийг кофен дээр зуржээ

БНСУ-ын авьяаслаг бариста Ли Кан Бин өөрийн ажилладаг CreamArt кофе шоптоо нэгэн содон үйлчилгээ үзүүлдэг байна. Алдарт зураач Винсент Ван Гогийн "The Starry Night”, Эдвард Мункийн " The Scream” зургуудыг кофены хөөсөн дээр амилуулсан нь сошиал ертөнцөд түүнийг улам алдаршуулжээ. Тэрээр кофен  дээрх хөөрүүлсэн сүү, цөцгийн дээр алдарт зургуудыг амилуулахад дунджаар 15 минут зарцуулдаг байна.Ли Кан Бин Инстаграмд 161 мянган дагагчтай. Анх 17 наснаасаа бариста болж түүнээс хойш өөрийн ур чадвараа улам сайжруулсаар ирсэн Кан Биний чимэглэсэн кофе 1 аяга нь 10 мянган вон буюу 6.74 фунт стерлингийн үнэтэй. Сөүл хотноо байрлах Café C. Through-д зочлон Кан Бины гайхалтай бүтээлүүд бүхий кофег ууж боломжтой ажээ. 

Ли Кан Бин Диснейн баатрууд болох Бэмби янзага, Винни Пух бамбарууш, Цасан гуа, зураач Эдгар Дегасын Бүжигчид зэргээс гадна олон гайхалтай зургуудыг латте кофены хөөс, цөцгийт давхрага дээр зуржээ.

Цэргийн алба хааж байх үедээ өөрийн гэсэн кофе шоптой болох хүсэл төрсөн Кан Бин цэргээс халагдаж ирээд кофе чанагч машин худалдан авч өөрийн гэсэн кофены газраа нээсэн байна. Хэдийгээр зураач болохоор суралцаж байгаа ч Кан Бины кофен дээрх зургууд жинхэнээсээ ялгагдамгүй адилхан болж латте дээрх зургуудаараа дэлхий даяар алдаршжээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>