Наадмын талбайд явуулын лаборатори ажиллаж байна

906
 Наадмын талбайд явуулын лаборатори ажиллаж байна
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт МХЕГ болон бусад холбогдох баайгууллагууд явуулын лаборатори ажиллуулж, хуушуурын мах болон айрганд үнэ төлбөргүй шинжилгээ хийж байна.

Жил бүрийн наадмаар хоолны гэрүүд хуушуурын махаа бөөнд нь авчирснаас үүдэн хөргөгчинд хийсэн ч мууддаг байна. Улмаар иргэд хоолны хордлогод орох тохиолдол гардаг аж. Тиймээс хоолны хордлогоос урьдчилан сэргийлэх үүднээс явуулын лабораторийг ажиллуулж байгаа юм.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>