Эрлийз 40 гаруй азаргыг хаслаа
08.00 цагаас эхлэх байсан уралдаан даруй хоёр цагаар хойшлон 40 гаруй эрлийз азарга хасагдсан байна. Энэ жил Шадар сайд У.Хүрэлсүх эрлийз морьдыг уралдуулахгүй байх үүрэг өгсөн юм.
Өнгөрсөн жилийн азарганы уралдаанд 177 хурдан хүлэг тоосоо өргөж, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул Монгол Улсын алдарт уяач Т.Болдбаатарын магнай халиун түрүү магнай болж байсан билээ.